Нью-Йоркийн ерөнхий прокурор "Дональд Трамп болон түүний хүүхдүүд өргөн цар хүрээтэйгээр, байнга хууль зөрчдөг" гэсэн үндэслэлээр Трампын гэр бүлийн "Tрамп сан"-г шүүхэд өгчээ.
Ерөнхий прокурор Барбара Андервүүд "Тус буяны сан нь 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх зорилготой улс төрийн хууль бус зохицуулалт хийж байгаа" гэж мэдэгджээ. Тэрээр Трампын гэр бүл Нью-Йорк хотод 2.8 сая ам.долларын нөхөн олговор төлж, сангаа татан буулгах ёстой гэж үзэж байгаа юм байна.
Үндэслэлийг нь улс төрийн сэдэлтэй хэмээн тайлбарлажээ. Ерөнхийлөгч Трамп твиттерээр"Нью-Йоркийн Ардчилсан намынхан намайг буулгаж авахын тулд чадах бүхнээ хийж байна" гэж жиргэжээ.