ДАШТ-ий үеэр гадныхантай бэлгийн харилцаанд орохгүй байхыг орос эмэгтэйчүүдэд уриалжээ
ОХУ-ын төрийн ДУМ-ын эмэгтэйчүүд хүүхдийн асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Тамара Плетнёва ДАШТ-ий үеэр гадаадын иргэдтэй иргэдтэй бэлгийн харилцаанд орохгүй байхыг эмэгтэйчүүдэд "Говорит Москва "радиогоор анхааруулсан байна.
Тэрээр "Зөвлөлтийн үед 1980 оны олимпийн дараа асар олон эмэгтэй гадаадын иргэдээс олсон хүүхэдтэйгээ үлдсэн. Энэ алдааг давтах ёсгүй. Эцсийн эцэст хүүхэд л хоцроод үлдэнэ шүү дээ. Орос хүн орос хүнтэйгээ л гэрлэх ёстой" гэж хэлсэн байна.
Зургадугаар сарын сарын 14-өөс эхлэн бүтэн сарын турш үргэлжлэх энэ тэмцээний үеэр гадаадын хэдэн зуун мянган иргэн Оросын 11 хотод цугларах юм.