Хэдийгээр Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийсэн уулзалтын үр дүн төдийлөн тодорхой бус байгаа ч Норвегийн хоёр улстөрч АНУ-ын Ерөнхийлөгчийг Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшүүлжээ.
Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын төлөө хүчин чармайлт гаргаж байгааг нь үнэлсэн учраас түүнийг ийнхүү нэр дэвшүүлж байгаагаа Кристиан Трабинг-Гжэдде, Пер-Увейн Амундсен хэмээх хоёр улстөрч Трампыг 2019 оны Нобелийн шагналд нэр дэвшүүлэх болсноо телевизээр зарласан байна.
"Дэлхий дахинд энх тайвныг тогтоох үйл явц үргэлжилж байна. Энэ нь маш ярвигтай үйл хэрэг боловч бид ирээдүйнхээ төлөө чадах бүхнээ хийх ёстой. Ерөнхийлөгч Трампад Нобелийн энхтайвны шагнал олгосноор бусдад эерэг дохио өгч чадна гэдэгт би итгэж байна "гэж Амундсен мэдэгджээ.