Есдүгээр сарын 11-ний эмгэнэлт халдлага болсноос 17 жилийн дараа "Дэлхийн худалдааны төв- 3" албан ёсоор нээлтээ хийв. 328 метр өндөр, 80 давхар энэ барилга нь Нью-Йорк хотын тав дахь хамгийн өндөр цамхагт бичигдэж байгаа юм байна.
2010 онд цамхгийн барилгын ажил эхэлсэн ч санхүүжилтийн хүндрэлээс болоод 2014 онд түр зогсож, 2016 онд дахин эхлүүлсэн юм. Барилгын зураг төслийг "Rogers Stur Harbor Partners" компани хийсэн юм.
Дэлхийн энэхүү гайхамшигт хотыг зоригсод Дэлхийн худалдааны төв байсан суурин дээр очиж үзэж, дурсгалын зураг авахуулж, эмгэнэн гашууддаг байсан бол одоо түүний суурин дээр боссон бас нэг гайхамшигт төвийг ийнхүү үзэх боломжтой боллоо.
Худалдааны цамхгийн талбайг эзэмшигч, “Port authority” компанийн захирал Патрик Пое энэ барилгыг Америкийн хамгийн аюулгүй, бөх баригдсан барилга хэмээн онцолсон байна.