Д.Гантулга: УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна
УИХ-ын гишүүн Д.Гантулга өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өөрийнхөөрөө шийдвэр гаргах боломжгүй өдрүүд байлаа. Өнөөдөр би өөрийнхөөрөө шийдвэр гаргаж байгаагаа дуулгая. Юуны өмнө аав ээж, хайртай ханиасаа хүлцэл өчье. Итгэл төлөөллөө болгосон Хан Хэнтий нутгийнхандаа, намын нөхдөөсөө, УИХ-ын эрхэм гишүүдээсээ хүлцэл өчиж байна. Надтай нэр холбогдож улс төрийн золиос болсон Саранзаяа, Цэрмаа нарын бүсгүйчүүд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байна. Үнэн гэж байдаг бол энэ хэргийг үнэн мөнөөр шийдэх цаг ирнэ. Би улс төрийн золиос болж байна. Энэ бол улс төр байсан. Энэ бол гэмт хэрэг байгаагүй. Би гэм буруугүй гэдгээ нотолно. Би өнөөдөр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх биш чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өгч байна" хэмээлээ.
УИХ-ын даргад өгсөн хүсэлттэй нь танилцана уу.