АНУ ба Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх сэдвүүдийг нэрлэжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар зургадугаар сарын 12-нд Сингапур улсад дээд хэмжээнд уулзахаар болсон билээ.
Тус дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр тал цөмийн зэвсэггүй Солонгосын хойгийг бий болгох талаар хэлэлцэнэ гэж Солонгосын Төв мэдээний агентлаг мэдээлжээ.
Төв агентлагийн мэдээлж байгаагаар яриа хэлэлцээний үеэр талууд АНУ болон Хойд Солонгосын шинэ харилцааг бий болгохтой холбоотой тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, Солонгосын хойгт энх тайван байдал тогтоох ба Солонгосын хойг дахь цөмийн зэвсгээс устгах төлөөр санал бодлоо солилцох юм байна.