"Фэйсбүүк" компани программын алдааны улмаас 14 сая хэрэглэгчийнхээ хувийн зорилготой постыг ил гаргаснаа өчигдөр зарлажээ. Энэ алдаа тавдугаар сарын 18-27-нд болсон аж.
Уг алдааны хохирогч болсон хэрэглэгчиддээ тэд фэйсбүүк рүү гар утас, нөүтбүүк, компьютерээс орж байгаагаас нь үл хамааран “Please Review Your Posts” гэсэн гарчигтай мэдэгдэл хүргэх юм байна. Үүнд аль аль постууд нь олон нийтэд задарсан болохыг жагсааж харуулах гэнэ.