АНУ-тай хийх дээд хэмжээний уулзалтад бэлдэж байгаа нь Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзахад бэлэн байгаа гэдгээ батлан илэрхийлсэн явдал юм гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.
“АНУ болон Хойд Солонгос улсын төрийн тэргүүнүүд шууд яриа хэлэлцээ хийхээр дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байгаа. Цөмийн зэвсгээс ангижрах хүсэлтэй байгаагаа Хойд Солонгос бидэнд мэдэгдсэн” гэж М.Помпео хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. Түүний мэдэгдсэнээр, зургадугаар сарын 12-нд Сингапурт хийхээр товлосон дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаад байгаа аж.