УИХ удахгүй болох хуралдаанаараа гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхээр болжээ. Улсын Ерөнхий прокуророос Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн. Бүлгийн хуралдааны дараагаар Халдашгүй байдлын дэд хороо, Төрийн байгуулалтын хороо тус тус хуралдаж хэлэлцээд, чуулган хуралдаанд оруулан шийдвэрлэх юм.
УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй. Тус бүлэг асуудлыг байнгын хорооны хуралдаан шууд оруулахаар шийджээ.