Мазаалай бэлчиж буй хонин сүрэг дунд явж байжээ
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн нутаг Хонгор толгой, Мухарын худаг гэдэг газар Монголдоо төдийгүй дэлхийд нэн ховордсон амьтан болох мазаалай баавгай бэлчээрлэж буй хонин дунд нь явж байхтай нутгийн малчин өнөөдөр таарчээ.
Говь-Алтай, Баянхонгор аймгийн их говьд нутагладаг мазаалай баавгай төөрсөн эсвэл өвөр говьд өвс ногоо муутай гандуу байгаа болохоор идэш тэжээл хайж ирсэн болов уу хэмээн холбогдох байгууллагын мэргэжилтнүүд таамаглаж байна. Мазаалай баавгайг Говийн их дархан цаазат газрын "А" хэсгийн хамгаалалтын бүс нутагт зөөж байршуулах ажлыг зохион байгуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ажлын хэсгийнхэн тус аймгийг зорин ирж буй гэнэ. Одоогоор мазаалай баавгайг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан хамгаалалтандаа авчээ.