ЕБС-ийн 5, 9,12 дугаар ангийг төгсөх сурагчдын улсын шалгалт тавдугаар сарын 28-нд Монгол хэлний хичээлээр эхэлж, энэ сарын 8-нд 12 дугаар ангийн гадаад хэлний хичээлээр дуусна.
Нийслэлийн Боловсролын газрын мэдээлснээр 2018 онд нийт 58.642 сурагч улсын шалгалт өгч байна. Үүнээс тавдугаар ангийн 748 бүлгийн 23.931 сурагч бага боловсрол эзэмших, есдүгээр ангийн 635 бүлгийн 18.590 сурагч суурь боловсрол эзэмших, 12 дугаар ангийн 585 бүлгийн 16.121 сурагч бүрэн дунд боловсрол эзэмших шалгалтад хамрах юм.
Сурагчдын улсын шалгалт дуустал МХЕГ-аас ЕБС-ийн 5, 9, 12 дугаар ангийн Монгол хэл, Математикийн хичээлийн стандартын хэрэгжилтэд тандалт судалгаа хийх тухай удирдамжийн дагуу орон даяар тандалт судалгаа явуулж байна. Энэ дагуу Налайх дүүргийн Чандмань эрдэнэ шашны бүрэн дунд сургууль, Эрдмийн оргил цогцолбор сургуулиудын улсын шалгалтад тандалт судалгаа хийжээ. Уг тандалт судалгааны явцад зөрчил илрээгүй аж.