Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно
Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.1.6 дахь заалтын дагуу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 14.00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрий яамны 202 тоот хурлын зааланд олон нийтээр хэлэлцүүлэх тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээд өргөнөөр оролцоно уу.
Хуулийн төслийг энд дарж танилцах боломжтой.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.