Баян-Өлгийн нутгаар энэ сард олон жилийн дунджаас бага хуртай байна
Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өгсөн мэдээллээр зургадугаар сард нутгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дундаж орчим, бусад нутгаар уур амьсгалын дунджаас бага бороо орох төлөв ажиглагджээ.
Агаарын температурын сарын дундаж нь нийт нутгаар олон жилийн дундаж орчим байх аж. Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүцэж шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, бусад хугацаанд шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
Түүнчлэн нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, дуу цахилгааны өмнө 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй байгаа ажээ.