Гватемалд галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ
Төв Америкийн Гватемал улсын "Фуэго" галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 65 болсон тухай Байгалийн гамшгийн үр дагаврыг бууруулах үндэсний албаны төлөөлөгч Давид де Леон мэдэгдсэнийг “Prensa Libre” цахим хуудас уламжилжээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр, гамшгийн улмаас 46 хүн бэртэл гэмтэл авсан байна. Түүнчлэн 3,26 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд түр хоргодох байруудад 1,68 мянган хүн байрлаж байгаа аж. Гамшигт 1,7 сая хүн өртжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ