УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Улсын бүртгэлийн багц хуулийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Мөн Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.