Өнгөрсөн ба одоо
Хүн төрөлхтний нийгмийн харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэдэг зүйл бол үүрэг хариуцлага. Үүрэг, хариуцлага хоёрыг салгаж боломгүй. Үүргийг дагаж хариуцлага бий болдог. Хариуцлага нь үүргийн биелэлтийн хяналт. Үүрэг, хариуцлагатай салшгүй холбоотой зүйл нь эрх, эрх чөлөө юм.
Улаанбаатар хот маань жил ирэх тусам илүү их өргөжиж, соёлтой залуусаар халаагаа сольсоор байгаа гэхэд хилсдэхгүй. Монголчууд жилийн 12 сарын сар бүрт баяр тэмдэглэдэг. Тэр дундаас хүүхдийн инээд хөөрөөр бялхдаг өдөр бол Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр билээ.
Одоогоос хэдэн жилийн өмнөх дүр зургийг та санаж байгаа нь лав. Энэхүү баярыг уламжлал ёсоор тэр жил Сүхбаатарын талбайд өргөнөөр тэмдэглэж, маргааш нь төв талбай маань ундааны сав, чихрийн цаас, хаа сайгүй хогоор дүүрсэн байж билээ. Зургийг нь фэйсбүүк, олон нийтийн сүлжээнд тавьснаар тэр зураг хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлсэн гэхэд хилсдэхгүй. Харин сүүлийн үед нийслэлчүүд маань жил ирэх тусам энэ алдаагаа зассаар, хотын хогийн сав ч олон болж, хогоо саванд хаях хүний тоо ч эрс нэмэгдсэн нь сайшаалтай. Хогоо хогийн саванд нь хийнэ гэдэг бол соёлт хотын иргэдийн наад захын зуршил, нийгмийн хариуцлага мэт санагдана. Хүний хамгийн том хариуцлага бол нийгмийн хариуцлага юм. Хариуцлагаа ухамсарлаж буй иргэн бүрт баярлалаа.
О. Халиун