Хойд Солонгос болон ОХУ дээд хэмжээний уулзалт хийхээр тохиролцжээ
Хойд Солонгос болон ОХУ энэ жил өндөр дээд хэмжээний уулзалт хийхээр тохиролцжээ. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны ойд зориулан энэ уулзалтыг хийнэ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв.
Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын өчигдөр Пхеньянд хийсэн яриа хэлэлцээний дүнд ийм тохиролцоонд хүрсэн байна.
Уулзалтын үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явц бат, тууштай хэвээр байхыг Ким Жөн Ун илэрхийлэхийн сацуу энэ асуудлаар АНУ-тай үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийх бодолтой байгаагаа мэдэгджээ.