Ядаргаанаас яаж гарах вэ?
Сошиал ертөнцөд хүн бүр сэтгүүлч байдаг. Олж дуулснаа бусадтай хуваалцаж, хэрэгтэй гэж үзвэл сонирхсон асуултдаа хариулт авч, тэр ч бүү хэл хэлэлцүүлэг хүртэл өрнүүлдэг шүү дээ. Тэгвэл бид “Саак нийтлэл” буландаа фэйсбүүк, твиттер, инстаграммд хамгийн их анхаарал татсан, лайк цуглуулсан, бас бусдад хамгийн олон түгсэн мэдээллийг онцлон танд хүргэх болно. Энэ удаа та бүхэнд блогч Ука Төмөрийн өөрийн цахим сайтдаа бичсэн шинэ нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.
Ядаргаа гэдэг нь миний хувьд их түгээмэл зүйл шиг санагддаг. Шөнөжингөө хичээлээ давтаад суухаар, ядаргаа тусчихваа л гэдэг, өглөө эрт босоод байвал ядаргаа тусчихваа л гэдэг, оройтож унтаад байвал бас ядаргаа тусчихна. Гүйсэн ч үхтлээ гүйгээд, эцэж туаад ядаргаанд орсон байна гэдэг. Тэгэхээр одоо яах ёстой юм бэ? Юу ч хийсэн ядаргаанд орчих гээд байдаг. Юу ч хийхгүй байх ёстой юм болов уу?
Миний хувьд ядаргаанд ордог хэд хэдэн шалтгаан бий.
- Оройтож унтдаг
- Оройтож босдог
- Дасгал хийдэггүй
- Хангалттай ус уудаггүй
- Буруу хооллодог
- Амин дэм дутсан
- Эцэст нь юу ч хийгээгүйгээс ядаргаанд ордог.
Яаж ядаргаанаас гарах вэ? Ядаргаанаас гарахын тулд
- Эрт унтах – хэрэггүй юм хийгээд шөнөжингөө суухаас татгалзах
- Эрт сэрэх – өглөөний зургаан(6) цагаас өмнө сэрж занших
- Дасгал хийх – биеийн тамирын дасгалыг доод тал нь долоо хоногт 3 удаа, 30 минутаас дээш хийх
- Ус сайн уух – Өдөрт доод тал нь 2-3 литр ус уух
- Зөв хооллох – гурил, чихэр, давсаа багасгах (3 цагаан хор ч гэж нэрлэдэг)
6. Амин дэм хэрэглэх – мульт витамин хэрэглэх, амин дээм ихтэй хүнс хэрэглэх - Мөрөөдлийнхөө араас явж, түүнийгээ биелүүлэхийн төлөө арга хэмжээ авч эхлэх, зорилгоо тодорхойлж түүнийгээ бодит болгохын тулд бүхнээ зориулж, завгүй болох.
Хэрвээ дээрх 7 аргаас альныг нь ч хийдэггүй эсвэл аль нэг нь дутагдаж байгаа бол өнөөдрөөс өөрийгөө бодоод, өөрийнхөө төлөө эрт орондоо ороод, өглөө эрт босоод, дасгал хийгээд, зөв хооллоод, өдрийн турш ус уугаад, дээрх 7 аргыг хэрэгжүүлж эхэлбэл эрч хүч ороод сайхан болно гэдэгт итгэлтэй байна.
За тэгэхээр Чи ядаргаанаас яаж гардаг вэ? Ямар туршлага байна вэ? Доор надтай хуваалцаарай. Мөн ядаргаанаас гарах хүсэлтэй байгаа найз нөхөддөө цааш нь түгээж туслаарай.
Эх сурвалж: ukatumur.com/blog/