Гүйхэд яагаад шилбэ өвддөг вэ?
Сошиал ертөнцөд хүн бүр сэтгүүлч байдаг. Олж дуулснаа бусадтай хуваалцаж, хэрэгтэй гэж үзвэл сонирхсон асуултдаа хариулт авч, тэр ч бүү хэл хэлэлцүүлэг хүртэл өрнүүлдэг шүү дээ. Тэгвэл бид “Саак нийтлэл” буландаа фэйсбүүк, твиттер, инстаграммд хамгийн их анхаарал татсан, лайк цуглуулсан, бас бусдад хамгийн олон түгсэн мэдээллийг онцлон танд хүргэх болно. Энэ удаа та бүхэнд блогч Ука Төмөрийн өөрийн цахим сайтдаа бичсэн шинэ нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.
Цаца-гаас ирсэн захидал:
Сайн байна уу? Гүйхээр дараа нь хөлийн
шилбэ дагаж өвдөөд байх юм. Юутай
холбоотой юм бол
Гүйхэд яагаад хөлийн шилбэ өвддөг вэ?
Өнөөдөр би Цацагаас ирсэн захидалд хариу өглөө. Хэрвээ гүйхэд хөлийн шилбээр өвдөж байгаа бол санаа зовсны хэрэггүй. Яагаад гэвэл анх гүйж эхлэхэд бараг бүх л бие өвддөг. Хөл, нуруу, гар өвдөхөөс гадна хүзүү хүртэл өвддөг. Яагаад? Ойлгомжтой, урьд нь хэзээ ч гүйж байгаагүй бол гүйж эхлэхэд өмнө нь ажиллаж байгаагүй булчин анх удаа ажиллаж хөндүүрлэнэ. Цааш үргэлжлүүлэн гүйхэд өвчин нэг л мэдэхэд алга болсон байдаг.
Хэдий өмнө нь гүйж байсан ч гэсэн гүйлтээ хэсэг зогсоосны дараа дахин гүйж эхлэхэд мөн ялгаагүй бие бас хөндүүрлэж өвддөг.
Тийм болохоор бие хөндүүрлэснээс болоод гүйлтээ бүү зогсоогоорой. Харин өвчин ерөөсөө алга болохгүй сар гаруй болбол эмчид заавал үзүүлээрэй. Гэмтэл авсан байж болзошгүй.
За тэгэхээр гүйхэд яагаад хөлийн шилбэ өвддөг вэ?
- Хүнд, зориулалтын бус гуталтай гүйсэн. Би анх зориулалтын бус гуталтай гүйж байхад миний шилбээр бас өвдөж байсан. Гэхдээ өвчин нэг л мэдэхэд алга болсон байсан. Хэрвээ таны өвчин алга болохгүй байвал эмчид үзүүлээрэй.
- Гутлын үдээсийг хэт чанга үдсэн. Үдээсээ чанга ч биш, сул ч биш яг тааруулж үдээд гүйгээд үзээрэй.
- Анх гүйж эхлэхдээ хэт хурдан эсвэл хэт хол зайнд гүйсэн. Биеэ бага багаар дасгаарай.
Хөлийн шилбээр өвдөж байвал:
- Өвдөж байгаа газраар хүйтэн жин тавих. Хүйтэн жин тавьснаар өвчнийг багасгана.
- Гүйлтэнд биеэ бага багаар дасгах. Хэт их хол зайнд эсвэл хэт хурдтай гүйхээс зайлсхийх. Биеэ бага багаар дасгах. Явцын дунд хурдаа нэмж, зайгаа нэмж болно.
- Гүйхээс өмнө биеэ сайн халаах. Сайн халаагаагүйгээс болж бэртдэг.
- Тогтмол гүйх.
- Тэвчээртэй байх.
Хэрвээ энэ бичвэрийг хэрэгтэй гэж үзэж байгаа бол цааш нь найз нөхөддөө түгээгээрэй. Мөн гүйлтийн тухай өөр асуух зүйл байвал доор коммент үлдээж асуугаарай.
Хэрэгтэй асуулт асуусан Цацадаа баярлалаа!
Эх сурвалж: ukatumur.com/blog/