Инновацийн тухай
Европын их дээд сургуульд сурах ба богино хугацаагаар багшлах хооронд олон сэдвийн дунд инноваци гэж үг хүн бүрийн ам хөдөлгөсөн нэг том сэдэв байв.
Инноваци гэж чухам юу хэлээд байна уу. Монгол толь бичгээс үзвэл "шинийг санаачлах", "шинийг үүсгэн байгуулах", "шинэчлэл" гэсэн утга харагдана. Бүгд зөв боловч, инноваци гээч үг үүнээс их утга дотроо агуулдаг. Чухам яг ямар агуулга агуулдаг болон ямар нөхцөл байдлаар үүсдгийг доор бичихийг зорив. Харин хэл судлалын үүднээс, аль эсвэл уг ухагдахууныг орчуулгын сэдэв болгохыг огтхон ч зориогүй болно.
1. Инноваци бол хамгийн түрүүнд технопаркуудын аль эсвэл бизнес инкубаторуудын бүтээгдэхүүн биш. Инноваци гэдэг нь хамгийн түрүүнд хүний бүтээгдэхүүн юм. Хүн инновацид голчлох үүрэг гүйцэтгэдэг гэж хэлбэл цоо шинэ зүйл би хэлэхгүй. Үүнд шинэ санаа гаргаж, олон улсын зах зээлд амжилттай өөрийн бүтээгдэхүүнээ толилуулах ба өрсөлдөх чадавхтай бүтээгдэхүүн бий болгоход байршил болон хөрөнгийн асуудал биш байх нь ажиглагдав. Олон шинэ санаа үүсгэгчдийн гараас гарсан хамтын бүтээл дунд хамгийн их анхаарал хандуулах зүйл нь бүтээн байгуулагчдын ба бүтээгчдийн хоорондын хүрээ хамгийн чухал нь анхаарал татав.
Энэ учраас зохиогч инноваци буюу шинийг бүтээх санаа нь тэнгрээс бууж онгод орсон хүний ганц хүний бүтээл биш, харин шинийг санаачлаж буй хүмүүсийн хүрээн доторх харилцааны эрүүл орчин хамгийн том үүрэг гүйцэтгэдэг гэсэн үзэл бодолтой байгаа юм.
Эцгүүдийнхээ гараашийг ашиглан ажлаа эхлүүлж, яваандаа тэр эхэлсэн ажил нь дэлхийн хэмжээний корпораци болж хувирсан залуучуудын олон жишээ бий. Мөн манай хойд хөршийн нэг жишээ нь бол, оюутны нийтийн байрны жишээ ч мөн адил бий.
Манай улсад инновацийг нийтдээ "шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах цогц үйл явцыг" (http://www.legalinfo.mn/law/details/8668) гэж тодорхойлсон байдаг. Үүнд зүй ёсоор маш их анхаарал тавигдаж байгаа нь зөв хэрэг, гэвч нэг томоохон, хэрхэвч анхаарлаас алдаж болохгүй фактор бол харилцаацы тусгай уур амьсгал юм.
2. Ойролцоогоор хагас зуун жилийн өмнө Стэнфордын их сургууль нэр сайтай их сургуулиудын тоонд ордог байсан боловч, одоо цагт дэлхийн шилдэг боловсролын байгууллагуудын нэг болж мөн Цахим Хөндийн төв судалгааны төв болж хувирсан. Стэнфордын уг жишээ бол дээд захиргааны албаны хүмүүсийн томоохон найдвар ба урам болох нь арга үгүй.
Уг ухасxийлтийн нэг том шалтгаан нь амбици ихтэй залуучуудын тоо ба чанар, мөн тэр залуучуудын зөв конструктив харилцааны соёл юм.
Зөвхөн дараа нь асар их хөрөнгө оруулалт болон тав тухтай амралтын газрууд ба цээрхэн урлангууд орно.
Гэвч зөвхөн авьяаслаг ба амбицтай оюутан залуус хихчнээн чухал ч гэлээ, их дээд сургууль болон цаашид цааших мэргэжилтнүүдийг бэлтгэж байх хангалтгуй. Зөвхөн өндөр оноон дээр өндөр хөгжлийн үйлдвэрлэл барих боломжгүй гэж өөр үгээр хэлж болно.
Их сургууль болон үйлдвэрлэлийн хоорондын гинжин хэлхээ сайн ажиллаж байхын тулд ирээдүйн зохион бүтээгчид ба эрдэмтэд өөр хоорондоо маш энгийн харилцаа үүссэн байх ёстой юм. Энэ бол их сургуулиудын дотоодын харилцааны (магадгүй бага эсвэл их хэмжээгээр өрсөлдөөний) уур амьсгалыг бий болгох ба бүрдүүлэхийг хэлж байгаа юм.
Өрсөлдөөн нь харин эрүүл байх ёстой бөгөөд, хамтын ажиллагааны үүднээс конструктив ба үр бүтээлтэй байх ёстой гэдгийг нэмж хэлэх хэргэтэй байх.
Жишээ татвал, Европын их дээд сургуулиудад өөр хоорондын харилцаа манай монгол оюутнуудын дундах харилцаанаас өөр (үүнд хараалын үг хэрэглэхгүй байх, нэг нэгэнтэйгээ эрх тэгш харилцах, германаар: Kollegialitдt эсвэл англиар colleagueship, багш оюутангүй нэг нэгнээ эрх тэгш ба сонирхол нэг гэж үзэх) үзэл маш тархмал байдаг.
Уг үзэгдэл нь их дээд сургуулиудад шинэ санаа бодлыг маш түргэн хэрэгжүүлэх боломж бүрдүүлдэг, манай соёлтой одоогийн байдлаар маш адилгүй нэг үзэгдэл юм.
Мөн коллегиал сэтгэлгээний нэг үндсэн чанар нь олсон мэдлэгээ нэг нэгэндээ дотно уур амьсгалын дунд түргэн хуваалцах, мөн цааш нь дамжуулах юм. Ийм уур амьсгал бүрдүүлж чадсан их дээд сургуулиудад болон үйлдвэрлэлийн судалгааны төвүүдэд маш тэргүүний санаанууд үүсдэг бөгөөд, маш түргэн цэцэглэж эхэлдэг.
3. Эрдэмтэд ба бизнесменүүд өөр хоорондоо гүйлгээний ухаан сайн хөгжсөнөөрөө их адил. Магадгүй энэ учраас тэргүүний ба шинэ санаанууд томоохон бизнесийн санаа болж хувирдаг. Энэ нь зөвхөн их дээд сургуулийн нэр хүндийг өргөхөөс гадна, компани ба корпорациудын олон нийтэд танигдах статусыг өндөрсгөдөг. Өөрөөр хэлбэл харилцан ашигийг хэлээд байгаа юм.
Дараагийн асуудал бол зөвхөн шинэлэг санаа нь шинэлэг байх биш, харин амьд байж чадах чадвар юм- өөрөөр хэлвэл бодит зах зээлээр ба нийгэмд шаардагдсан бүтээгдэхүүн бий болгох юм.
Үүнийг манай монгол шинжлэх ухааны хүрээнийх нь сурах хэрэгтэй байгаа бөгөөд, мөнгө тоолохоос эхсүүлэн хөрөнгө оруулагчийн нүдээр юмыг шинжиж харах, мөн эрдэмтний ухаанаар амьдрах технологи ба амьгүй хоёрыг ялгах ухаан шаардлагатай гэсэн үг.
Уг даалгаварыг бизнес инкубатор дан ганцаараа хангалттай хангаж чадахгүй бөгөөд, зохион байгуулалт нь их сургуулиуд болон компаниудтай нягт ажиллаж байх ёстой. Магадгүй энэ учраас технопаркууд болон бизнесинкубаторууд хоосон зогсонги байдалд орж, бизнес бүү хэл, бид барууны орнуудаас их хоцорч байгаадаа халаглаж байгаагийн нэг шалтгаан байх.
Сүүлд нь хэлэхэд, инноваци нь технопаркууд аль эсвэл бизнесинкубаторуудын бүтээгдэхүүн биш,, харин хүн ба хүнд нөлөөлөх орчин хамгийн том нөлөө үзүүлдэг тул, хамгийн түрүүнд ирээдүй болон одоо цагийн эрдэмтдийн анхаарах зүйл бол орчин тойрон ба хоорондын харилцааны инновацийг хамгийн түрүүнд орчиндоо оруулснаар манай улсад шинэ технологи үүсэх боложтой гэж зохиогч үзэж байгаа.
Тэгвээс манай Монголын өөрсдийн Цукербергүүд аль эсвэл Стив Жобсууд бий болгож, хэвийн үзэгдэл болон хувирах магадлал өндөр- учир нь тархи нь бидэнд бий.
Эх сурвалж: warrior.blogmn.net