Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын хэлстийн эрхлэгч Ким Ён Чоль өнгөрсөн лхагва гарагт Нью-Йорк хотод айлчилж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой уулзсан тухай телевизийн “Си-Эн-Эн” суваг мэдээлэв.
Тус телевизийн мэдээлснээр, талууд өнөөдөр мөн хоёр удаа уулзах аж. Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэхийн сацуу Солонгосын хойгийг цөмйин зэвсгээс ангижруулах цаашдын байдлыг хэлэлцэх юм.
АНУ Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс нь баталгаатай, эргэлт буцалтгүйгээр, бүрэн ангижруулахыг эрмэлзэж байгаа бол Хойд Солонгос цөмийн зэвсгээс ангижрах үйл явцыг алхам алхмаар шат дараалсан байдлаар хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа билээ.
Сэтгэгдэл (-)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
-
Зочин ×Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
-
Зочин {[{ childComment.ip_address }]} ×{[{ childComment.text }]}{[{ childComment.like_count }]} {[{ childComment.dislike_count }]}
-
Бусад сэтгэгдэл ()
-
-
Бусад сэтгэгдэл ()