Орос, Монголын хамтарсан цэргийн сургуулилалт Буриадад болно
Ирэх зургадугаар сард нийслэл Улаанбаатар хотноо Монгол-Оросын хамтарсан цэргийн сургуулилалт зохион байгуулах талаар хоёр орны төлөөлөгчид хэлэлцээр хийх аж.
Уг хэлэлцээрээр талууд цэргийн сургуулилалтын төлөвлөгөө болон цаашид хамтран хэрэгжүүлэх соёл, чөлөөт цаг, спортын арга хэмжээнүүдийн талаар харилцан зөвшилцөх юм байна.
Терроризмын эсрэг энэхүү олон улсын хээрийн сургуулилалтыг өнгөрсөн жил Монголын говьд зохион байгуулсан бол энэ жилийн аравдугаар сард Буриадын нутагт хийхээр болжээ.
Эх сурвалж: Asiarussia