Ботгоо алдсан ингэний шаналан
Ийм нэгэн сэтгэл эмзэглүүлсэн зургийг Монголын говиор аялж явсан нэг нөхөр авч, сошиал орчинд тавьсан нь маш олон хандалт аваад байна. Машинд дайруулж аль эрт нүд аньж, зам дээр хэвтэх нялх ботгоо олон хоног сахин зогсож буй ингэ туйлын өрөвдөлтэй харагдана. Нялх үрээ босоод ирэх болов уу гэж харуулдах эхийн сэтгэл юутай гаслантай, бас шаналантай вэ.