Зэрлэг амьтдын сонирхолтой агшнууд
The "Guardian" сонины гэрэл зурагчин Эрик Хилэйр (Erik Hilaire)-ийн авсан зэрлэг амьтдын гэрэл зургийн цуглуулгыг танд хүргэж байна.
Туркийн Ван нуурын мөнгөн хошуут загас.
Алаг эрвээхэй. Английн Хойд Хэмпширийн ойд 1976 онд энэ эрвээхэйг анх нутагшуулж байжээ.
Сальвадор улсын Сан Хосе ойн цагаан сүүлт буга.
Австрали зүүн эргийн Тасманы ой дахь бор шаазгай
Их Британийн хойд эрэгт хэсэг амсхийж буй салхич шувуу.
Шотландын Чаннори далайн эргийн ойролцоо зулзагаа эрхлүүлж буй далайн гахай.
Австралийн Кусиузко үндэсний цэцэрлэгт хүрээлээнгийн зэрлэг морьд.
Аляскийн хойд Чугач ойд эх баавгай зулзагаа дагуулан явж байна.
Хятадын Чиндао ой дахь шар хошуут тоть.
Өмнөд Солонгосын Эвэрленд амьтны хүрээлэнд бар үзэж байгаа хүүхдүүд.
Африкийн Этиоп улсад нэн ховордсон амьтны нэг болоод байгаа шар нохой.
Камбожийн Мондалкири муж, хавханд орж үхсэн Азийн зэрлэг нохой.
Их Британийн ноён зөгий. Энэ зөгийний тоо толгойг жил бүр Засгийн газраас гаргадаг.
Эвэрт нь загасны тор орооцолдсон буга. Шотландын Засгийн газар энэ зургийг усанд хог хаяхын эсрэг кампанит ажилд өргөнөөр хэрэглэсэн.
Бүгд найрамдах Конго улсын Мбандака тосгоны зах дээр зарж байгаа шарсан сармагчны мах.
Шри Ланкийн Коломба цэцэрлэгт хүрээлэн, ангаа отож буй соно.
Энэтхэгийн зүүн нутгийн Бэтной тосгон, түлээ зөөж яваа эмэгтэйгээс үргэж буй гөрөөс.
Польшийн Биаловеж ойд ичээнээсээ сэрсэн цасны үен.
Францын нийслэл Парис хот, залуу бүсгүй тэжээвэр яст мэлхийн хамт.