Худалдаа хөгжлийн банк 28 жилийн ойгоо угтан 28 номын өргөө тохижуулна
Эх орны хөгжлийг тодорхойлогч хүүхэд, залуусын ертөнцийг харах, танин мэдэхүйг нээх гүүр нь эрдэмт ном билээ. Энэ ч үүднээс Худалдаа хөгжлийн банк 28 жилийн ойгоо тохиолдуулан 28 дунд сургуулийн номын санг тохижуулж, номоор баяжуулж өгөхөөр болжээ.
Энэхүү ажлын эхлэл болгон Хан-Уул дүүргийн Хосе-Мартын нэрэмжит 52 дугаар дунд сургуулийн номын санд тавиур бэлэглэж, хэрэгцээт шинэ номуудаар баяжуулж өглөө. Монгол Улсын газрын зураг бүхий номын тавиур байгуулж өгсөн нь ихээхэн утга төгөлдөр харагдаж, сонирхол татаж байлаа. Сонгосон номууд нь сурагч хүүхдүүдэд танин мэдэх, сэтгэхүй хөгжүүлэх, дэлхийн болон Монголын сонгодог уран зохиолын, үлгэрийн ном байснаас гадна сурган хүмүүжүүлэгч багш, ажилтнуудыг амжилтад хөтлөх, хувь хүний хөгжлийн чухал хэрэгцээт номууд ч бас багтжээ.
Номын сангийн нээлтийн үеэр Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол “Бидний дурсгаж буй номын сан олон сурагч хүүхдүүд, тэдний ачлалт багш нарыг номын гайхамшигт ертөнцөөр аялах, түүнээсээ оюуны их тайтгарал авч, хүүхдүүд оюунлаг иргэн болж хүмүүжихэд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр болно гэдэгт итгэж байна” хэмээн хэллээ.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.