Судлаачид Лох Нессийн алдарт мангас байдаг эсэхийг тогтооно
Олон Улсын шинжлэх ухааны баг ирэх сард Шотланд дахь Лох Несс (Loch Ness) нуурын гүнд туршилт хийхээр төлөвлөж байгаа аж. Үүний зорилго нь Шотландын алдарт мангасыг үнэхээр байсан эсвэл байгаа эсэхийг шалгах юм байна. Ингэхдээ аварга загас, халим зэрэг далайн амьтдыг судалдаг ДНХ-ийн дээжээр шинжлэх аргыг ашиглах гэнэ.
“Далайн амьтад явж, хөдлөх бүрт тэдний арьс, салс, өд, ялгадас, шингэн зэргээр дамжуулан ДНХ-ийн өчүүхэн хэсэг нь үлдэнэ. Түүнийг нь ашиглан хэдэн зуун мянган амьтдын генетикийн дарааллыг тогтоож, тэдгээрийг харьцуулах замаар уг амьтныг олж тогтооно” хэмээн Шинэ Зеландын Отагогийн Их Сургуулийн эрдэмтэн Нейл Геммэл (Neil Gemmell) хэлжээ.
Тус мангасын тухай мэдээ анх зургадугаар зуунд гарсан бөгөөд Ирландын Колумб лам нуурын гүн дэх усны араатанг хөөн зайлуулсан тухайгаа тэмдэглэж байжээ.
Харин мангасын хамгийн анхны зураг нь 1934 онд мэс заслын эмчийн авсан, уснаас гарч ирж буй мангасын урт хүзүү болон толгойн зураг юм. Гэвч үүнийг 60 жилийн дараа шумбагч онгоцонд бэхэлсэн тоглоомон далайн мангасын загвар байсныг илрүүлжээ.
Үүний дараа 2003 онд BBC нь 600 тийрэлтэт галт тэрэг, хиймэл дагуулын ажиглалтыг ашигласан өргөн хүрээтэй шинжлэх ухааны эрэл хайгуул хийж, 2003 оноос эхлэн мангасыг мөшгөхөд олон тооны оролдлого хийсэн нь амжилтгүй болжээ.
Харин хамгийн сүүлийн үеийн оролдлого нь хоёр жилийн өмнө хийгдсэн ба өндөр технологийн усны төхөөрөмж ашиглан эрэл хайгуул хийгээд домогт мангас биш харин өөр мангас олсон нь 1970-аад онд бүтээсэн “Шерлок Холмосын хувийн амьдрал” киноны зураг авалтад ашигласан мангасын загвар байжээ.
Тиймээс жинхэнэ мангасын ул мөрийг олохоор Геммэлийн баг эрэлд гарахаар болж. Их Британи, Дани, АНУ, Австрали, Франц зэрэг орнуудын эрдэмтдээс бүрдсэн тус баг нь өөрсдийн судалгааг зүгээр нэг мангас агнах зорилготой биш бөгөөд Лох Несс нуурын мангасын ул мөрийг олсноор амьд организмын талаарх судалгаандаа асар их шинэ мэдлэг, мэдээлэлтэй болно хэмээн онцолсон юм.
Тэд судалгааныхаа үр дүнг 2019 оны нэгдүгээр сард танилцуулах юм байна.
Эх сурвалж: Reuters