Төв болон зүүн аймгуудын зарим нутгаар нойтон цас орно
Зуны тэргүүн сар хэдийнэ гарсан ч тэнгэр хангай хаврын хуйсагнуур аашнаасаа салж чадаагүй л байна. Шуурга нүдэж байхаар асгартал сайхан бороо ороод өгөөсэй гэж хүссэн хүн хаа сайгүй. Тэгвэл ойрын хэдэн өдөртөө лав салхи шуурга намжихгүй төлөвтэй байна. Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орох юм байна. Харин говь тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг Ус цаг уурын хүрээлэнaгээс анхааруулж байна.
Салхи 27-нд говь тал, хээрийн нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 29, 30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 27-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байх нь.