Дугуйтай ажилтнууддаа “PC mall” компани 50 мянган төгрөгийн урамшуулал өгдөг гэнэ
Сошиал ертөнцөд хүн бүр сэтгүүлч байдаг. Олж дуулснаа бусадтай хуваалцаж, хэрэгтэй гэж үзвэл сонирхсон асуултдаа хариулт авч, тэр ч бүү хэл хэлэлцүүлэг хүртэл өрнүүлдэг шүү дээ. Тэгвэл бид “Саак ишлэл” буландаа фэйсбүүк, твиттер, инстаграммд хамгийн их анхаарал татсан, лайк цуглуулсан, бас бусдад хамгийн олон түгсэн мэдээллийг онцлон танд хүргэх болно. Энэ удаа өнгөрсөн долоо хоногийн хамгийн чихэнд чимэгтэй мэдээлэл дугуйчин ажилчдаа урамшуулж байгаа “PC mall” компанийн тухай жиргээг, түүнд өгсөн хүмүүсийн сэтгэгдэлтэй хамт нийтэлж байна.
Батжаргал: “PC mall” компани дугуйтай ажилдаа ирсэн ажилчдадаа сард 50 мянган төгрөгийн урамшуулал өгдөг юм байна. Сайн жишиг.
Н.Одонгуа: Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих сайн жишиг байна аа. Нийгэм экологийн эерэг нөлөөллийг бий болгожээ.
BarkhasL: Ажилчны хувьд үр ашиг нь эрүүл мэндийн зардал хэмнэсэн мөнгө+унааны зардал хэмнэсэн мөнгө+бонус 50.000 төгрөг. Байгууллагын хувьд үр ашиг нь ажилчдын цаг ашиглалт нэмэгдэж, ажлын бүтээмж дээшилнэ. Өвчлөлт, хоцролт, таслалт буурна.
SuvaOyuka: Woow, үнэхээр гайхалтай. Бүгд ингээд ирвэл ч бодит ажил байна даа.
U2: Амь даатгалыг нь хийлгээд өгчихвөл бүр ч...
Saraa: Өнөөдрийн харсан хамгийн гоё жиргээ байлаа.
Javkhaa Jack: Тунчиг аятайхан юм бэ. Улсын байгууллага ийм болбол зүгээрсэн.
Жамсран Пүрэвдаш: Таатай мэдээ сонсогдож байх чинь. Хүний биеийн эрүүл мэндэд тустай, түгжрэлгүй, цагтаа очно гээд бичээд байвал эерэг тал нь дуусахгүй ээ. Улсын хувийн байгууллага гэлтгүй хувийн хэвшлийн компаниуд ч ингэвэл зүгээр дээ, зундаа.
Б.Түмэнцэцэг: Зөв санаа байна.
Altanzul Batkhishig: “PC mall”-ын хүний нөөцийн бодлого ямар сайн юм бэ?