Солонгос кино ба соёлын колоничлол

Солонгос кино ба соёлын колоничлол

Монгол айлын хоймрын цэнхэр дэлгэцийг Өмнөд Солонгосын кино, савангийн дуурь, хөгжим, элдэв янзын нэвтрүүлэг аль хэдийнэ эзэгнэжээ. Үүнийг Солонгосын соёл урлагийн гоё сайхантай холбон итгэж үнэмших хэсэг байхад нөгөө хэсэг нь ийм кино орчуулан хүргэж буй уран бүтээлчид, телевизийн удирдлагыг буруутгадаг. Гэхдээ үүний цаад учрыг ухвал энэ нь хар аяндаа бий болоод байгаа үзэгдэл биш ажээ.

Уран бүтээлчдийг буруутгах нь угаасаа зохисгүй, тэд бол зүгээр л гүйцэтгэгчид юм. Тухайлбал, “UBS” телевиз Өмнөд Солонгосын холбогдох талтай  20 жилийн гэрээ албан ёсоор байгуулсан гэнэ. Энэ хугацаанд тус телевиз солонгос кино, нэвтрүүлэг үзүүлэх ба үүгээрээ нөгөө талын өмнө солонгос соёлыг түгээх хүнд хариуцлага үүрч байгаа хэрэг.

Солонгосын соёлыг түгээндэлгэрүүлэх нь Өмнөд Солонгосын төрийн дэмжлэгтэй бодлого ажээ. Ялангуяа, энэ бодлогоор хөгжил буурай Монголыг онилж буйгаа Өмнөд Солонгосын албаны хүмүүс шулуухан бидэнд хэлж байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын Элчин сайд Жон Ил "Манай хоёр орон бусад оронтой харьцуулбал эдийн засгийн талаар тийм ч өргөн хүрээнд харилцах боломжгүй. Харин хоёр орны гол харилцаа соёлын харилцаа байна" гэж тодорхойлсон бол Монголд айлчилсан Өмнөд Солонгосын бизнес төлөөлөгчид "Монголд үйлдвэр барих бололцоо муу, харин Солонгосын соёл, үйлчилгээний салбарыг Монголд нэвтрүүлэхэд анхаарна" гэж мэдэгджээ.

Эдийн засгийн хувьд энэ бодлого Монголд тийм ч таатай биш юм. Өөрөөр хэлбэл, энэ нь монголчууд бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолж мөнгө олох бус, харин гадаад орны соёлын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр дамжуулан мөнгөө гадагш урсгадаг ард түмэн болоход хүргэж буй. Үүнийг манайхан солонгосчуудын “усан бизнес” гэх нэрлэх болжээ.

Солонгосын соёлыг Монголд дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний дотор телевиз онцгой үүрэгтэй ажээ. Солонгос кино, дуу хөгжмөөр үзэгчдийн тархийг угааж, монголчуудыг солонгосжуулах үүрэгтэй телевиз зөвхөн “UBS” биш юм. Монголд “C1”, “NTV” зэрэг цөөн тооны телевизийг эс тооцвол “МҮОНТ”-ээс авахуулаад бараг бүх телевиз Өмнөд Солонгосын соёлыг сурталчлан дэлгэрүүлэх бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж байна.

Тэдгээрийн дотор “UBS”, “TM”, “Монгол”, “MN25”, “TB5”, “ТВ9”, “ETV” зэрэг телевизүүд солонгос соёлыг онцгой сурталчилдаг. Эдгээр телевизийн зүгээс мөн л Өмнөд Солонгосын талтай хамтын ажиллагаатай болсноо мэдэгдэж буй бөгөөд удаан хугацаагаар солонгос соёлыг нэвтрүүлэх гэнэ. Үүний зэрэгцээ Монголд солонгос иргэд өөрсдөө ч телевиз байгуулан ажиллуулах болжээ. Тэдгээр телевизүүд солонгос нэвтрүүлгээ солонгос хэлээр шууд цацаж байна.   

Гэхдээ Солонгосын соёлын бодлого нь зөвхөн монголчуудын мөнгийг саах эдийн засгийн зорилготой гэвэл эндүүрсэн хэрэг болно. Монгол дахь солонгос соёлын давлагаа хамгийн гол нь “соёлын колоничлол” буюу зөөлөн колоничлолын илрэл юм.

Судлаачдын тодорхойлсноор соёлын колоничлол нь нэг үндэстэн нөгөө үндэстнийг өөрийн соёлоор дарангуйлж, нөлөөндөө оруулах үйл явц бөгөөд үүний үр дагавар тухайн орны эдийн засаг, улс төр, боловсрол гээд бүхий л салбарт илрэн гардаг ажээ. Энэхүү соёлын колоничлол нь мэдээллийн хэрэгслээр, түүний дотор телевизээр гол төлөв дамжин явагддаг байна.

Монголчуудын хувьд солонгос соёл нь шинэ үзэгдэл мэт боловч бид үнэндээ эрт үеэс л харийн ийм бодлоготой тулж ирсэн үндэстэн юм. Монголын хөрш үндэстэн хятадууд үүнийг “Зөөлөн нь хатуугаа идэх ёс” гэж нэрлэдэг ба хүннү, тоба зэрэг умард зүгийн нүүдэлч үндэстнүүдийг энэ л аргаар буулган авч мөхөөсөн талаар тэдний бичиг сударт тэмдэглэгдэн  үлджээ.

Соёлын нөлөөлөл нь тухайн үндэстний үзэл суртал, түүх  ба өдөрт тутмын амьдрал ахуйд ихээхэн өөрчлөлт дагуулдаг ажээ. Үүнтэй холбоотойгоор Монголын телевизүүдээр тасралтгүй үзүүлж буй Өмнөд Солонгосын кино, нэвтрүүлгийн агуулга анхаарал татаж байна.

Тухайлбал, үзэл суртлын хувьд “Тэ Жү Ён” гэдэг олон ангит түүхэн кино ихээхэн зүйлийг өгүүлдэг. Энэ кинонд монголчуудтай угсаа гарвал нэг кидан үндэстнийг Солонгосын нэг овог аймаг гэж харуулжээ. Энэ киноны цаад санаа нь Монголын түүхийг гуйвуулж, монгол угсаатан өнө эртнээс Солонгос гүрний бүрэлдэхүүнд байсан мэт харуулж буй хэрэг. Ийм ойлголтыг монгол хүүхэд залуусын толгойд ингэж суулгаж байгаа нь угсаатны бодлого, үзэл суртал юм.

Гэтэл дээрхтэй зэрэгцэн залуус нь амиа хорлож байгаа, эрчүүд нь бие үнэлж байгаа, гэр бүлийн хэрүүл хийж өшөө авч байгаа, бие биенээ дарамтлан хараан доромжилж байгаа өдөр тутмын амьдралыг харуулсан дүрслэл солонгос кинонд үлэмж их харуулах ажээ.

Харь улсын соёл ийнхүү бидний өдөр тутмын амьдралд нэвтэрч буйг сайн муу янз бүрээр хэлж дүгнэж байна. Гэвч сүүлийн үед монгол залуус, ялангуяа эрчүүдийн ёс суртахуун, биеэ авч явах байдал, зан араншин их хувирч байгаа нь илт санаа  зовоох болов.

Ялангуяа, манай улсад амиа хорлолт огцом нэмэгдсэн гэх судалгаа гарчээ. Түүнийг харвал амиа хорлогчид ихэвчлэн залуус бөгөөд тэдний 80 хувь нь эрчүүд гэнэ. Энэ бол манай эрчүүдийн сэтэхүйд гарч буй өөрчлөлтийн нэг илрэл юм.

Монгол залуусын гадаад гоо сайхны мэдрэмж, хүнтэй харьцах харьцаанд нь ч өөрчлөлт орж байна. Нэг охины хэлж байсан нь санаанд оров. “Чамтай үерхэхээ болилоо” гэж найз хөвгүүндээ хэлтэл нөгөөх нь солонгос залуус шиг учиргүй уйлж унжин сүйд болсон гэнэ.

Хуучин цагт ЗХУ-д монгол оюутнууд олноор сурдаг байх үеийн оюутан, ахмад дипломатч, сайд асан нэгэн оюутан байхдаа өөрийн найзыг өмөөрч орос хүн зодчихоод дараа нь яаж хөглөж байснаа дурсан ярьж билээ. Энэ бол тэр үеийн залуусын нийтлэг жишээ.

Монгол залууст дэврүүн сэтгэл, өөрийг болон өрөөлийг хамгаалах чадвар аль аль нь байсан юм. Ядаж л бусдад дээрэлхүүлдэггүй байлаа. Энэ бол монгол үндэстний мөн чанар юм. Үүгээрээ л монгол хөвгүүд нүүр амаа эмэгтэй хүн шиг будсан, ямаан омогтой, орилж уйлалдсан өмнө зүгийн эрчүүдээс ялгарч байсан билээ. Гэтэл одоо монгол үндэстэн мөн чанараа соёлын колоничлолын дор алдаж байгаа ажээ.

Монгол үндэстэн соёлын колоничлолын дор ийнхүү өөрийгөө хөнөөж буйг зогсоохын тулд одоо дорвитой ажил цаг алдалгүй санаачлан хийх хэрэгтэй байна. Хөөрхий муу телевизүүдийн удирдлагууд соёлын колоничлолын учрыг ойлгохгүй, ойлгосон ч өгсөн мөнгөнд нь амаа үдүүлдэг болохоор тэднээс санаачилга хүлээх огт хэрэггүй.

Харин юуны өмнө Монгол Улсын төр засаг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн агуулгад анхаарал хандуулж, соёлын түрэмгийллээс сэргийлэх зохицуулалт, жишгийг яаралтай бий болгох хэрэгтэй байна. Үүнийг хэвлэн нийтлэх эрх чөлөө, улс төрийн үг хэлэх эрх чөлөөтэй хольж хутган ойлгож болохгүй тусдаа хэрэг юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн агуулгад зориулсан зохицуулалтын туршлага хангалттай бий.

Эх сурвалж: О.Бат

17
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419