Худалдаа хөгжлийн банкны “Маамуутай хүүхдийн баяр” эхэллээ
Худалдаа хөгжлийн банк жил бүр бяцхан харилцагчдаа баярлуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд хүүхдийн хадгаламж эзэмшигч хүүхдүүдээ нас насанд нь тохирсон бэлэгтэй баярлуулахаар төлөвлөж, 3-6 настай хүүхдүүдийг урьж оролцуулан “Маамуутай хүүхдийн баяр” арга хэмжээгээ эхлүүллээ. Энэхүү хүүхдийн баярыг үндэсний контент үйлдвэрлэгч "Монгол контент" ХХК-ийн хамт олонтой хамтран "Баянгол" ресторанд зохион байгууллаа.
“Маамуутай хүүхдийн баяр”-т Худалдаа хөгжлийн банкны харилцагч 300 гаруй бяцхан жаалууд хүрэлцэн ирж, "Маамуу" контентийн гол дүр, өхөөрдөм Аами, Таами болон хөтлөгч Аминаа, Тамираа, алиалагч, хөөрхөн Пороро, түүний найзуудтай хамт хөгжөөнт тоглоомоор наадаж, урлагийн болон циркийн үзүүлбэр үзэж, өнгөт зураг нүүрэн дээрээ зуруулан, эвлүүлдэг тоглоом тоглон хөөрөн баясан сонирхолтой нэгэн өдрийг өнгөрүүллээ. Зохион байгуулагчдын зүгээс гэнэтийн бэлэг болгон "Маамуу" хүүхэлдэйн киноны хоёр шинэ ангийг "Маамуу" брэндийн бэлгийн хамт бэлдсэн байлаа.
Худалдаа хөгжлийн банк энэхүү “Маамуутай хүүхдийн баяр”-аа Дархан, Эрдэнэт хотын бяцхан харилцагч хүүхдүүдийнхээ дунд ч зохион байгуулахаар төлөвлөжээ. Банкны зүгээс хүүхдийн баярыг угтан харилцагч хүүхдүүддээ зориулан дараах арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна. Үүнд:
Шинээр мэндлэх бяцхан иргэд буюу 2018 оны зургадугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад төрөх хүүхэд бүрд 20.000 төгрөгтэй хүүхдийн хадгаламж үнэгүй нээлгэх эрх,
7-13 насны хүүхдүүддээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд багц 7 тоглоомонд үнэгүй тоглох эрх,
14-17 насны хүүхдүүддээ "Интерном" дэлгүүрээс хүссэн номоо авах эрхийн бичиг тус тус бэлэглэж,
18 нас хүрч буй харилцагчиддаа мэдлэг мэдээлэл олгож, хүндэтгэл үзүүлэх “Junior customer” арга хэмжээгээ уламжлал ёсоороо зургаа дахь жилдээ зохион байгуулна.
Бяцхан харилцагч болон эцэг эхчүүд маань Худалдаа хөгжлийн банкнаас зохион байгуулж буй хүүхдийн баярын урамшууллыг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрэв та бяцхан үрсдээ хараахан хүүхдийн хадгаламж нээлгэж амжаагүй бол ХХБанк зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүүхдийн хадгаламж шинээр нээлгэсэн харилцагчиддаа хадгаламжийн дэвтэр үнэгүй, мөн таны өмнөөс хуримтлуулах тогтмол шилжүүлгийн үйлчилгээнд бүртгүүлбэл нэг жилийн турш хураамжгүй байгааг дуулгахад таатай байна.
Энэ жилийн баярын арга хэмжээнд оролцож амжаагүй харилцагч хүүхдүүд маань ХХБанктай хамт байснаар дараа дараагийн арга хэмжээнүүдэд оролцох боломжтой.
Хүсэл мөрөөдөлд хүч нэмэх хүүхдийн хадгаламж
Худалдаа, Хөгжлийн банк