Эдгээр вэб сайтуудыг яг одоо ашиглаад үзээрэй!
Устгагдсан мэдээллийг олох, гэрэл зургийн анх нийтэлсэн эх сурвалжийг мэдэх, вэб сайтуудын домэйн хаяг хэний нэр дээр бүртгэлтэй байгааг харах гээд танд хэрэг болохуйц төрөл бүрийн вэб сайтуудыг танилцуулж байна.
1 Whois.com
Энэхүү сайт нь аливаа вэб сайтын домэйн хаяг хэний нэр дээр бүртгэлтэй байгаа тухай мэдээлэл өгдөг. Ингэснээр та өөрийн уншдаг сайтын захирал, түүний и-мэйл хаяг, утасны дугаар зэргийг харж, түүнтэй холбогдох мэдээллийг авах боломжтой юм.
Хэрхэн ашиглах вэ?
Баруун дээд өнцөгт байгаа хайлтын хэсэг дээр тухайн вэб сайтынхаа нэрийг бичин "whois" товчийг дарснаар мэдээлэл гарч ирэх болно.
2 Tineye.com
Чухал үйл явдал эсвэл сэтгэл хөдлөл харуулсан гэрэл зургууд нийгмийн сүлжээгээр тарахад түүнийг засч, янзлан өөрчлөх тохиолдол их байдаг. Тэгвэл та энэхүү вэб сайтын хайлтын хэсэгт ямар нэг гэрэл зураг оруулан хайснаар, тухайн зургыг хамгийн анх хэзээ, ямар сайтад нийтэлсэн талаар мэдээлэл авахын зэрэгцээ түүнд засвар оруулсан эсэхэд хяналт тавих боломжтой юм.
Хэрхэн ашиглах вэ?
Хайх зургаа компьютер дээрээ хадгалаад upload хийн оруулах эсвэл url линкийг нь оруулан хайна.
Зургаа оруулсны дараа илэрцүүд гарч ирэх болно. Ингээд цэснээс Oldest хэсгийг сонгон дарснаар хамгийн анх зураг хэзээ, хаана нийтлэгдсэнийг харах боломжтой. Мөн "Compare match" хэсэгт даран хоёр зургыг харьцуулж, засвар оруулсан эсэхийг мэдэж болно.
3 archive.org
Энэхүү сайт нь устгагдсан эсвэл бүр хуучны мэдээллийг харуулдаг бөгөөд Wayback Machine хэсэгт түлхүүр үгээ оруулан хайснаар илэрцийг харах боломжтой.
4 timeline.knightlab.com
make a timeline хэсэгт даран өөрийн цагалбараа хийх боломжтой.
Энэхүү вэб сайт нь оюутан залууст ихээхэн хэрэгтэй бөгөөд нэг үйл явдал эсвэл нэг хүний талаар цаг хугацааны дарааллаар хүүрнэн өгүүлэхэд тохиромжтой юм.
Жишээ: Нэлсон Мандэла-гийн амьдралаар хийсэн цагалбар
үргэлжлэл
5 Ultra Surf
Ultra Surf татан Google Chrome дээрээ extention хийснээр хзгаарласан вэб сайт руу нэвтрэх боломжтой болно.
Хэрвээ таны ашиглаж буй интернэтийн орчинд ямар нэг хязгаарлалт хийсэн бол, жишээ нь Facebook-ыг хязгаарлаж нэвтрэх боломжгүй болгосон тохиолдолд UltraSurf-ийг ашиглан нэвтрэх боломжтой.