Энэ оны Нобелийн утга зохиолын шагналыг дараа жил олгоно
"Бэлгийн хүчирхийллийн сүүлийн хохирогч" нийтлэл Нобелийн утга зохиолын шагнал хүртэхээр болжээ.
Эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтнүүдийг найз нөхөд, хүчирхэг ар тал нь хамгаалж, хийсэн жигшим үйлдлүүдийг нь юман чинээ тоохгүй, байдаг л зүйл мэт хүлээн авах хандлага ихэссэн. Үүний уршгаар цаг хугацаа өнгөрөх тусам энэ төрлийн нүгэлт гэмт хэргийн хохирогчид нэмэгдсээр байдаг.
Харин энэхүү жигшүүрт хэргийг эцэслэх зорилгоор бичсэн нэгэн хохирогчийн нийтлэлд дэлхийн хамгийн нэр хүндтэй Нобелийн утга зохиолын шагнал хүртээхээр болсон байна. Гэхдээ шагналыг энэ онд биш дараа жил олгохоор болжээ.
1901 оноос хойш уг шагналыг олгож ирсэн Шведийн академийн эрдэмтдийн шүүх бүрэлдэхүүн өнөө жилийн шагналыг жилийн дараа өгөхөөр хойшлуулж, хоёр ялагч тодруулахаар болсон нь 1949 оны шагналыг хойшлуулж, 1950 онд Виллиам Фаулкнерт өгснөөс хойших анхны тохиолдол болов.
Тус академи амар тайван нийгмийг цочроосон олон төрлийн жигшүүрт хэргүүдийн эсрэг тэмцэж, олон нийтийн итгэлийг төрүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулна хэмээн зарласан байна.
Шведийн академи нь Нобелийн шагналуудаас зөвхөн утга зохиолын шагналыг нь хариуцдаг юм байна.