Хятад худалдаачдын авир хэрээс хэтэрч байна

Хятад худалдаачдын авир хэрээс хэтэрч байна

100 юанийн хэрэг
Энэ бол болсон явдал. Монгол хүн бүр уншиж нэгийг бодож хоёрыг тунгаагаасай гэж энийг бичиж байна. 
Бичиж буй энэ явдал 2017 оны 8 сарын 19 өдрийн 10 цагийн үед БНХАУ, ӨМӨЗО-ны Эрээн хотын Хуучин зээл худалдааны төвийн баруун хойд буланд байдаг Москва гэх зоогийн газрын урд хажууд байдаг ЖУ ГУАЙН 2 ЮАНИЙН ӨДӨР ТУТМЫН БАРАА (доорх зурагт байгаа) гэдэг дэлгүүрт болсон. 

Бид Москва зоогийн газраас хоолоо идчихээд гараад ирмэгц гэнэт шуугиан орилоон болоод явчихлаа. Юу болов гэж хартал нэг хятад нөхөр нэг эмэгтэйг үсдэж зодож байлаа. Эмэгтэй хүнийг зоддог ямар гээч нөхөр вэ гэж харж байтал эмэгтэй, “Гарыг минь тавиач” –гэж дахин дахин хэлж байв.

Гайхаад Өвөр монгол эмэгтэй бололтой гэж дөхөж очиход манайхаас очсон эмэгтэй байсныг хамт явж буй эмэгтэйн хэлснээс бид мэдлээ. Тун удахгүй тэнд явж байгаа манай монголчууд ч энд тэндээс цугларлаа. Бид нар ч гэсэн "монголчуудаа дуудаж цугларцгаая, энэ эмэгтэйг дээрэлхүүлж хохироож болохгүй, тарж болохгүй, хамт шаардлага тавъя, цагдаа дуудъя, энэ эмэгтэй хохироод үлдвэл маргааш танд ч, биш юмаа гэхэд таны ойр дотны хэн нэгэнд тохиолдсоор байх болно" гэж орилж уриалцгааж байв. Ийм явдал анх удаа биш өмнө бас тохиолдож байсан гэхэд хажууд байсан нэг ахимаг насны эмэгтэй бас нэг залуу эмэгтэй хоёр "Бид нар бас зодуулж байсан, тэр үед бидэнд хэн ч туслаагүй" гэлээ.

Үүнийг сонссон олон монголчууд улам их болж цугларч тарж явсангүй. Бид нар хоорондоо юу хийхээ ярьж шуугилдаж байтал нөгөө хятад нөхөр хохирогч эмэгтэйн гараас чанга атган тавихгүй байв. Хэн хэнгүй л цагдаа дуудав. Цагдаа ирэх хооронд эмэгтэй гар өвдөж байна, тавиач гээд гараа салгах гэж оролдоход тэнд цугларсан бүх монголчуудын нүдний өмнө хятад нөхөр эмэгтэйг их л муухай өшиглөв.

Би нар ч гэсэн орилж болиоч гэж хэлж байсан ч хүрч чадахгүй байв. Цаанаас хятад нөхрийн дүү нь бас гүйж ирээд зодох оролдлого хийхэд бид дөхөж очоод болиоч гэж хашхирав. Энэ үед бид хажуугаас нь хохирогч эмэгтэйгээс тодруулж асуухад:
Тэрээр хохирогч нь Дархан-Уул аймгийн харьяа Т гэдэг эмэгтэй хамт яваа хоёр эмэгтэйн хамт уг дэлгүүрийн тэнд очжээ.

Эмэгтэй Т дэлгүүр ороод бараа сонирхох үедээ үлдсэн юаниа тоолоход 100 юань дутуу байхад гайхаад эргэж хартал үүд хавьцаа унасан байжээ. Буцаж, эргээд авах гэтэл дэлгүүрийн эзэн манай дэлгүүрт унасан миний мөнгийг чи авах гэлээ гэж гүтгэжээ.

Тэгтэл Т за яршиг гэж бодоод "Тэгвэл чи талыг нь ав, би үлдсэн 50 –г нь авъя" гэхэд тийм юм байхгүй, чи миний мөнгийг авах гэлээ гэж шууд зодож унагаажээ. Улмаар цаанаас дүү нь гарч ирээд хамт зодож цохиж унагаасан, гадагшаа үснээс маань чирээд гаргаж ирээд өшиглөсөн, гар маань дэлгүүрийн дотор аягануудын дээр унахад зүсэгдсэн. Биеийн маань энд тэнд өвдөж байна гэлээ. 

Бид ч гэсэн Эрээн хотод байгаа Монголын консулд холбоо барих гээд утсыг асуухад тэнд байсан 60 –аад монголчуудаас нэг нь ч консулын дугаар болон байршлыг мэдэхгүй байв. Тун харамсалтай санагдлаа. Тэгээд интернэтээр хайж сураглаж 2 дугаар олж залгахад холбогдсонгүй. 
Тун удахгүй цагдаа ирлээ. Цагдаа хэрэгт холбогдох бүх хүмүүсийг дагуулж дэлгүүрт камер шүүхээр болов. Нэг нь өвөр монгол цагдаа байв. Тэр үед хэл мэддэг хүний хэлснээр хэрэгтэн хятад нөхөр цагдаад энэ эмэгтэй миний мөнгийг авсан, бас надаас 600 юань хулгайлсан гэж гүтгэсэн байна. 

Гадна байгаа бид нар хэрвээ камерт бичлэг байхгүй бол шууд зодсон хүнийг 100% буруутга гэсэн шаардлага тавьж зогсож байв. Гэтэл бичлэг устсан байна гэх яриа гарлаа, бид улам орилж шуугилдаж байв. Хэсэг байснаа бичлэг устаагүйг мэдлээ.

Тэр хооронд дэлгүүрийн үүдэнд хохирогчийн ээмэг унасан байсныг бид нар олсон боловч зураг авч баримтжуулан гар хүргээгүй. Цагдаа нар камерийн бичлэгийг шалгаж эмэгтэй Т бидэнд ярьсан үг болгон үнэн байсныг хэллээ. Камерийн бичлэгийг бид нар ч үзлээ. Хохирогчийг илт гүтгэж хайр найргүй дэвсэж зодож байгаа нь тодорхой байлаа. Цагдаа гарч ирэхэд бид хохирогчийн газарт унасан ээмгийг харуулахад цагдаа авчихлаа. 

Ингээд цагдаа нар хохирогч эмэгтэй Т болон гэрч гэх нэгэн эмэгтэйг цагдаагийн машинд, хэрэгтэн хоёрыг нөгөө машинд суулгаад явлаа. Бид нарын дундаас ч гэсэн сайн дураараа эмэгтэйг ганцааранг нь явуулж болохгүй гэж үзээд Уаз 469 машинд суугаад 9 хүн явлаа. Хамт очиход цагдаагийн газрын хүлээлгийн танхимд нөгөө хоёр хэрэгтэн сууж байв.

Тэд ямар ч гэмшсэн царайгүй, их зэвүүн санагдлаа. Бид нар эмэгтэйг тайвшруулаад, одоо ингэж хэл, бичиг баримтаа өгч болохгүй, өнөөдөр асуудлыг шийд гэж шаард г.м зөвлөгөөг өгч байв. Эмэгтэйн гар нь салгалж, цочролд орсон бие дааж явж чадахгүй байв.

Эмэгтэйд ер нь хохиролд 7000 юань нэхэмжил гэж зөвлөсөн. Хохирлуудыг тооцож байхад ээмэг санаанд орж цагдаагаас асуухад би үзчихээд буцаагаад тэнд тавьсан гэж улайм цайм худал хэлэхэд, тэгвэл бид тийшээ хамт очоод шалгая гэлээ. Цагдаа зөвшөөрөөд манай хоёр залууг дагуулаад очиж шалгасан ч олсонгүй. 
Асуудлыг хууль журмаар шийдье гэхэд, эхлээд эмнэлэг орж гэмтлийн зэрэг тогтоох, байцаалт дахин дахин өгөх, хүлээх, удах, улмаар хэрэг шийдэгдэхгүй хэрэгсэхгүй болгох эрсдэлтэй, бас тэнд эмэгтэй олон хоног хонох г.м чирэгдэл бидэнд мэдрэгдэж байсан учраас бидэнд хохиролтой гэж үзэв. Гол нь эмэгтэй ард нялх хүүхэдтэй.

Тэнд явж байсан нэгэн өвөр монгол залуу бидэнд, та нар асуудлаа өнөөдөр шийдүүлж авахгүй бол юу ч үгүй хоцорно шүү гэж хальт хэлчихлээ.

Бид тэнд ярилцаж байхад бас нэг өвөр монгол цагдаа ирээд бидэнд байдлыг тайлбарлаж байгаа ухаантай бололтой их л хятад аялгатайгаар учиргүй загнаад хаячихлаа. Та нар энд суух хэрэггүй, одоо яв, буцаж очоод буудалдаа амар г.м... Бид их л дургүйцсэн ч дуугүй суусан. 

Ингэж байтал ард үлдсэн монголчуудаас хоёр нь консулын байршлыг сураглаж олоод тийшээ явж хэл хүргэж тэндээс хоёр хүнийг цагдаагийн газарт явуулжээ. Тэднээс тус болсон юу ч үгүй. Тэдний хэлсэн үгийг товчхон хэлэхэд, бид амралтын өдөр, ажлын бус цагаар ажиллахгүй, та нар асуудлаа нэгдэхэд ярь, бид явлаа – гэлээ. 
Ингээд гэрч эгч шөнийг 2 цаг хавьд байцаалт өгөөд, улмаар хоорондоо тохир гээд хятад цагдаа нар хохирогч эмэгтэйд 100 юанийг нь буцааж өгөөд, хохирол гэж хэрэгтэн хоёроос 2300 юань авч өглөө. 
Ингээд гомдолгүй гэж салцгаалаа даа. 
Өглөө тэр хавиар явахад нөгөө хэрэгтэн хятад нөхөр наймаагаа хэвийн үргэлжлүүлээд байж л байлаа.

Бид эндээс юуг ойлгох хэрэгтэй вэ?

1. Хятад худалдаачид их даварсан байна. Учиргүй бараагаа шахдаг юм байна. Олноор ав гэдэг юм байна. Анх удаа ирсэн хүнийг ялгаж мэдээд муу бараагаа үнэтэй зарах гэж оролддог юм байна. Үзээд авахгүй бол загнаад орилоод муухай үгээр доромжлох нь хэвийн үзэгдэл болжээ. Бараг илт хүчирхийлж зарах оролдлого хийж байна. Доорх зурган дээр байгаа 2 юанийг бараа гэдэгт битгий ороорой Монголчуудаа гэж уриалмаар байна. 
2. Тэнд монголчуудын олон олон эрх ашиг зөрчигдөж хохирдог юм байна. 
3. Хүмүүс, ялангуяа залуу эмэгтэйчүүд буцаж хил давтал их л айдастай явдаг юм байна.
4. Тэнд суудаг консулыг хаана байдаг, холбоо барих утас, юу хийдэг, монголын иргэдэд үйлчилдэг үү, яаж үйлчилдэг талаар мэдэж байгаа хүн нэгийг ч харсангүй. Товчхондоо монголчуудад хамааралгүй газар мэт санагдлаа. Энэнд холбогдох эрх дархтай улсууд, яам тамга нь сайн анхаараасай гэж их л хүсэж байна. 
5. Хятадууд монголчуудыг амархан авч болох мөнгө гэж л ханддаг юм байна.
6. Өвөр монголчуудын дунд монголоо гэж нүүрээ харуулдаг хүн тун цөөрчээ гэж бодлоо.
7. Төр засаг маань олон зүйлийг хийж сайжруулахгүй бол асуудал тун ч хэцүү болж ирж байгаа юм байна шүү.

Эх сурвалж: Болысхан Боши 

19
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419