Д.Байгал: Ахмадуудынхаа санал бодлыг “1000 ахмадын чуулган”-аар хэлэлцэнэ

Д.Байгал: Ахмадуудынхаа санал бодлыг “1000 ахмадын чуулган”-аар хэлэлцэнэ

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын ивээл дор зохион байгуулагддаг “1000 ахмадын чуулга уулзалт” энэ сарын 24-нд Эрдэнэт хотноо болно. Тус чуулга уулзалтыг үйлдвэрийн дэргэдэх Ахмадын зөвлөлийн санаачилгаар 2015 онд эхлүүлсэн бөгөөд ахмадууд энэ жил хоёр дахь удаагаа чуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Ахмадын зөвлөлийн дарга Д.Байгалтай ярилцлаа.

- “Эрдэнэт” үйлдвэрийн Ахмадын зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа ажил үйлсийн тухай яриагаа эхлүүлье?     
- Өнгөрсөн дөрвөн жилд бид дөрвөн том зорилт дэвшүүлсэн. Зорилт бүрийг тухайн жилийнхээ нэрэмжит болгон зарлаж, хэрэгжүүлж ирлээ. Эхний зорилт нь “Идэвхтэй хөдөлгөөнийг хэвшил болгоё” гэсэн уриан дор өрнөсөн. Идэвхтэй хөдөлгөөн хийж байж эрүүл байна гэдэг утгатай. Энэ зорилтыг хэрэгжүүлснээр ахмадууд Баян-Өндөр, Сархиа уул, Бурхан багшийн сэрэг дүр, Эрүүл мэндийн зам гээд Эрдэнэт хотынхоо дөрвөн зүгт урт, богино замаар явган алхаж хэвшсэн. Алхалтанд нь дэмжлэг үзүүлж, алхаа тоологч аппарат хямдруулан олголоо. Дараагийн жилд ахмадуудын оролцоог сайжруулах зорилт тавьсан. Ахмадын зөвлөлөөс зохион байгуулдаг олон талт үйл ажиллагаанд 100-200 ахмад  идэвхтэй оролцдог байсан бол “Оролцоог сайжруулья” жилийн хүрээнд идэвхтэй ахмадын тоо 600-800 хүрч нэмэгдсэн. Ер нь манай ахмадуудын соёл, хүмүүжлийн ажлын оролцоо Орхон аймагтаа төдийгүй, төвийн бүсдээ харьцуулахад дээгүүрт байдаг. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн ахмад, анхдагчдаа дэмждэг бодлогын үр дүн, бас манай ахмадуудын идэвх зүтгэл юм. 2017 оныг “Эрүүл урт наслах  арга барилд суралцах” жил болгон зарласан. Энэ хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрээс тэтгэвэртээ гарсан ахмад эмч нараа оролцуулж, эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгч үйлчилсэн. Одоо ч энэ ажил үргэлжилж байгаа. “Чихрийн шижин өвчнөөс сэргийлье”  уриатай аян өрнүүллээ. Уг аянаар дөрвөн цагаан хор гэж нэрлэдэг чихэр, өөх тос, давсны хэрэглээгээ чим чимхээр багасгах нь эрүүл байхын үндэс гэдгийг ойлгуулж, сурталчлах ажлыг шат дараатай зохион байгуулсан. Энэ хөтөлбөрүүд маань зөвхөн нэг жилд хэрэгжээд дуусах биш, цаашид үргэлжлээд ахмадуудад амьдралын зөв хэвшил болж үлдэх ёстой. Тиймээс бид 2018 оныг өнгөрсөн жилүүдэд олсон амжилтаа баталгаажуулж, үр өгөөжийг нь дээшлүүлэх жил болгон зарласан юм. Шинэ оны эхээр бид “Эрүүл урт наслах арга барилд сургах нь” сэдэвт сургалт зохион байгуулж, 800-аад ахмадыг хамрууллаа. Мөн Ахмадын Урлагийн их наадмын авъяастнуудаа тодруулж, нийтийг хамарсан уламжлалт тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулж байна.


- Зууны манлай үйлдвэрийн 40 жилийн түүхэн замналын гол цөм нь тус үйлдвэрийг барьж байгуулсан анхдагч, ахмадууд гэдэгтэй хэн бүхэн санал нийлнэ. Ойн өмнө ахмадууд маань чуулахаар бэлдэж байна. Энэ удаа ахмадууд юуны тухай ярилцах вэ?
- 2015 онд “Эрдэнэт” үйлдвэрийн “1000 ахмадын чуулга уулзалт”-ыг анх зохион байгуулсан. Түүнээс хойш гурван жилийн дараа буюу үйлдвэрийн түүхт 40 насны ойгоор болох гэж буй нь ач холбогдолтой болж байна. Өнөөдрийн байдлаар, манай зөвлөлд 2140 ахмад бүртгэлтэй. Чуулганы бэлтгэл болгож, Ахмадын зөвлөлийн ажлын алба ахмадуудынхаа дунд хоёр удаагийн санал асуулга явуулсан. Үүний гол зорилго нь бидний хэрэгжүүлж ирсэн хөтөлбөр, аяны үр дүн тухайн хүнд хэрхэн хүрсэн эсэх, хөдөлгөөний аль төрлийг хэвшил болгож буй, түүнчлэн компанийн зүгээс үзүүлдэг халамж, дэмжлэг туслалцаа хүртээмжтэй эсэх гээд ахмадын  тойрсон бүхий л асуудалд дүн шинжилгээ хийх юм. Санал асуулгын дүнг нэгтгэж багцлаад, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад танилцуулна. Өөрөөр хэлбэл, ахмадуудынхаа  саналыг уламжилж, тэд юу хүсч, бодож байгаа талаар зөвшилцсөний үндсэн дээр чуулганаар хэлэлцэх асуудлаа тодорхойлно. Ингээд үйлдвэрийн захиргаанаас цаашид ахмадуудын талаар авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг боловсруулж, үүнийг ахмадын чуулга уулзалтаар ярилцах юм. Санал асуулгаа бид хүн бүхэнд шуудангаар ил захидал хэлбэрээр илгээсэн нь шинэлэг бөгөөд өгөөжтэй болсон. Манай ахмадууд ч идэвх санаачилгатай оролцож, 1800 орчим ахмад санал бодлоо ирүүлээд байна. Тэдний үнэ цэнэтэй санал хүсэлт, санаачилга дээр тулгуурласан учраас энэ удаагийн чуулганд тавигдах асуудлууд ихээхэн ач холбогдолтой гэж хэлж болно. Чуулганаар хэлэлцэх дараагийн асуудал нь “Эрдэнэт” үйлдвэр дэлхийд данстай, улсынхаа нэрийн хуудас болсон компанийн хувьд “Сэтгэл зүйн төв”-тэй байх ёстой. Сэтгэл санааны дэмжлэг гэдэг бол бүх насныханд хамаатай чухал зүйл. Ажиллагсдад хаана хэнд хандах, хэнээс зөвлөгөө авах гээд өдөр тутамд хэрэгцээ, шаардлага тулгардаг. Тэр тусмаа өндөр насны тэтгэвэртээ гарах гэж буй ажилчдаа сэтгэл зүйн талаас нь бэлтгэдэг, урам зориг өгдөг байх ёстой. Тэгэхээр ийм эрэлт хэрэгцээг нь хангаж, мэргэжлийн үндэслэлтэй сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг нээн ажиллуулах саналыг чуулга уулзалтаар ярилцана.   


 - “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүнээ хөгжүүлэх, хамгаалах том бодлого хэрэгжүүлсээр ирсэн. Нийгмийн хөгжлийн бодлогынх нь багагүй хэсгийг анхдагч, ахмадууддаа чиглэсэн халамжийн хөтөлбөрүүд эзэлдэг. Энэ тухайд манай ахмадууд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
 - Ахмадын зөвлөл саяхан үйлдвэрийнхээ удирдлагуудтайгаа уулзаж, зөвлөлийн өнөөгийн байдал, бүтэц зохион байгуулалт,  хийж буй ажил, тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээл гээд олон талаас нь ярилцсан. Үүний үр дүнд цаашид хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ойгоор анхдагч, ахмадуудаа шагнаж урамшуулах, тэднийхээ хөдөлмөр алдрыг сурталчилж мөнхжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. “Уурхайчин” соёлын ордон, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Олон нийттэй харилцах алба болон бусад цехтэй хамтран “Илгээлтийн эздийн сэтгэлийн дуудлага-40” уулзалтыг цувралаар зохион байгуулж буй нь энэ ажлын нэг хэсэг юм. Залуу наснаасаа энэ үйлдвэрийн бүтээн босголтонд гар бие оролцон зүтгэсэн эгэл жирийн ажилчин ахмадуудынхаа гавьяаг үнэлж, урамшуулахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, ажил хөдөлмөрийн талбарт “Нэргүй баатар” хэмээн нэрлэгддэг эгэл уурхайчдаа бид тодотгож үнэлэх ёстой. Ойрын үед энэ чиглэлд эрчимтэй ажиллаж байна. Манай ахмадууд үеийн үед Эрдэнэт уулаа “Бор уул” хэмээн шүтэж бахархаж явдаг. Өнөөдрийн байдлаар манай улсын хаана ч “Эрдэнэт” үйлдвэр шиг Ахмадын зөвлөлийн өөрийн гэсэн байртай, ахмадууддаа нэмэгдэл тэтгэвэр олгож буй үйлдвэр байхгүй. Энэ бол тэдэнд маш том санхүүгийн болоод сэтгэлийн дэм болдог юм. Компаниас үзүүлдэг халамж, дэмжлэгт манай ахмадууд үргэлж сэтгэл өндөр талархаж явдаг. Гагцхүү “Эрдэнэт” үйлдвэр маань цаашид сайн ажиллаж, олон жил ач буянаа хайрлаасай гэж залбирна. Үр хойч минь ургаж боловсорч, ахмад үеийнхээ үлдээсэн энэ үйлдвэрээ нэр төртэй залгамжлан авч яваасай гэж ахмадууд бид хүсдэг.


М.Балжинням

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419