Монгол эрчүүд эхнэрээсээ арван жилийн өмнө хорвоогоос буцаж байна

Монгол эрчүүд эхнэрээсээ арван жилийн өмнө хорвоогоос буцаж байна

Эр хүнийг та нар хааяа ч болов хайрла
Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал хайрла аа
 хэмээсэн яруу найрагч М.Билэгсайханы эрчүүдээ өмөөрч шүлэглэсэн мөртүүдийг бодит амьдрал дээр хошин сануулга, хөнгөн сүрдүүлэг шиг бус, аюулын дохио байдлаар хүн бүрт ухааруулах цаг хэдийнэ иржээ. Монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудал үнэхээр ноцтой байдалд хүрснийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр зохион байгуулсан “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд хөндөж тавилаа. 
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, доктор Л.Насанцэнгэл монгол эрчүүдэд гол төлөв архаг ядаргаа, органик бус нойргүйдэл, архинд донтох эмгэг, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал ихээхэн тохиолдож байгааг онцолсон бол эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагааны талаар илтгэл тавьсан анагаах ухааны доктор Э.Одхүү монгол эрчүүдийн 7.5 хувь нь үргүйдэлтэй байгааг дурдаж, түүнд тамхи, архины хэрэглээ, химийн хорт нэгдэл, бэлгийн замын халдварт өвчин ихээхэн нөлөөлж байна гэлээ. 
Тус хэлэлцүүлэгт оролцсон илтгэгчдийн мэдээллээс үзэхэд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.1 байгаа бол эрчүүдийнх бүр арван насаар залуу, 65.5 байна. Энэ нь дэлхийн дундажтай харьцуулахад 2.5 дахин их зөрүүтэй байгаа нь энэ сэдвийг яахын аргагүй анхаарлын төвд аваачих цаг болсныг харуулж байна. Монгол Улсад жилд дунджаар 17 мянган хүн хорвоог орхиж буйн 62 хувь нь эрчүүд гэнэ. Нас баралтын шалтгаанаар нь ангилбал 33.1 хувийг зүрх судасны тогтолцооны өвчин, 25.6 хувийг хавдрын өвчлөл эзэлжээ. Түүнчлэн 20-45 насны эрэгтэйчүүдийн 80 хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй гэсэн судалгаа гарсан байна.

Арай ч үгүй байлгүй дээ гэмээр энэ өндөр тоо баримтыг харахаар гэр бүлийнхэн, хайртай бүхнийхээ төлөө нойр хоолгүй зүтгэж буй хэдэн муусайн эрчүүдээ яг одооноос эхлээд л дургүй ч байсан дагуулаад эмнэлэг рүү чирмээр бодогдлоо. Чирмээр гэж онцолсны учир нь эрэгтэйчүүдийн гэх тодотголтой, хуруу дарам цөөхөн эмнэлэгтэй манай улсын эрчүүд бие хаагаа чагнах дургүй, бүдүүн хадуундуу, өөрсдийгөө хэзээ ч үл нурах ноён сарьдаг мэтээр төсөөлдөгт оршино. Хүүхэн шиг янгуучлаад гэж өвчин ярьсан нэгнийхээ амыг таглачихна, өвдсөн ч зарим нь өвдөөгүй юм шиг царайлж тас гүрийчихдэг бардам зантай гэж байгаа. Эмнэлгийн урт оочер дараалалд зогсох туйлаасаа дургүй нь бас нэг онцлог гэж хэлж болно. 

Эр хүн байж уйлаад, эр хүн байж хариу ч үгүй, эр хүн байж.... гэж байнга ёс юм шиг хэлдэг монголчуудын энэ хандлага магадгүй өнөөдөр эрчүүдээ наснаас нь эрт цаг бусаар хорвоогоос буцахад нь нөлөөлсөөр ирсэн ч байж мэднэ. 

Дээхнэ үед бүх нийтийн субботник гэдэг шиг хүн амын эрүүл мэндийн төлөө бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо зохион байгуулж, иргэн бүр биеийн тамирын норм норматив хамгаалдаг байсан гэхчилэн төр засгаас багагүй ажил хийдэг байсныг эмээ өвөө нар хуучилдаг. Тэгвэл Монгол Улс хүн амаа тоолдог шигээ эрчүүдээ толгой дараалан эмнэлгийн үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулж, яагаад болдоггүй юм бол. Өвдсөн хойно нь тоолоод суух биш, өвчлөхөөс нь өмнө бүртгээд эмчилдэг тогтолцоо руу нэн даруй ормоор байна. Эмнэлгүүд ачаалал ихтэй, эмч нар завгүй, төсөв мөнгө хүрэлцэхгүй, тоочвол өөр олон ч шалтгаан өмнөөс хэлэх байх. Гэтэл монголчууд бид цөөхүүлээ. Эр хүйстнүүд маань өвчний үүр уурхай болчихвол үр удмаа хэн үлдээж, улс гэрээ хэн барих болж байна вэ. 
Европын болоод дэлхийн бусад орнуудын иргэдийн дундаж наслалттай  харьцуулахад монгол эрчүүд цэл залуугаараа хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг байх нь. Насны эцэст цайгаа хувааж уух хүнгүй, өнчирч хоцрохыг хүсэх хүн бидний дунд бий гэж үү. Улс орон айл гэрийн ноён нуруу, өмөр түшиг болсон эр нөхрүүдээ, эрчүүдийнхээ эрүүл мэндийг яг одооноос анхааръя. Лхагвасүрэн найрагчийн хэлсэнчлэн “Эмээл дээр ургасан уул атлаа элгэнд тань багтсан толгод эр нөхрүүдээ, эрчүүд ээ хайрлая”.

33
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419