ОУВС-гийнхан Монголд “дүн” тавьж байна
ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дөрөв дэх шатны үнэлгээг хийх ажлын хэсэг манай улсад саяхан иржээ. Тус ажлын хэсгийнхэн энэ сарын 14-нийг хүртэл ажиллахдаа хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тайлан мэдээлэл, тоон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны албаны хүмүүстэй уулзах юм байна.
ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн дагуу тус сангаас хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутам үнэлгээ хийж, дараа дараагийн шатны санхүүжилтийг олгодог. Хамгийн сүүлд гурав дахь шатны үнэлгээний дараа тус сангаас манай улсад хэрэгжиж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай, үр дүнтэй хэрэгжиж байгаа хэмээн дүгнэж, 30.55 сая ам.долларын санхүүжилтийг баталсан юм.