Гадаад хэлийг төгс эзэмшихийн тулд 10 наснаас өмнө сурч эхлэх ёстой

Гадаад хэлийг төгс эзэмшихийн тулд 10 наснаас өмнө сурч эхлэх ёстой

Гадаад хэл сурч эхэлсэн нас түүний үр дүнд чухал нөлөөтэй.  Тиймдээ ч нас ахих тусам хүний гадаад хэл сурах чадвар буурдаг гэдгийг хүн бүр мэднэ. Харин яг хэдэн насанд  хоёрдогч хэлийг эх хэл шигээ эзэмших чадвар, боломжгүй болдог вэ?

Үүний хариултыг олохоор Бостоны их сургуулийн судлаачид, сэтгэл судлаач Стивен Пинкертэй (Steven Pinker) хамтран гадаад хэл сурч буй хүмүүсийн нас, хэлний ур чадвар, зарцуулсан цаг хугацаа зэргийг харьцуулан судалгаа хийсэн байна. Тэд судалгаандаа хүний гадаад хэлийг өндөр түвшинд сурах боломжтой насны хязгаарыг үнэн зөв тодорхойлохын тулд доод тал нь сая орчим хүнийг судлах хэрэгтэй гэж үзсэн тул хамгийн олон хүн хамруулах боломжтой интернэт сүлжээг ашиглажээ.

Интернэтэд нэр үг, үйл үг, төлөөний үг, угтвар үг зэргийг агуулсан богино хэмжээний дүрмийн асуултууд үүсгэн явуулсан уг судалгаанд 38 өөр хэл, аялгатай хүмүүс оролцжээ.

Судлаачид дүрмийн шалгалтад авсан оноо болон тэдний англи хэлийг хэзээ, хэрхэн сурсан талаарх мэдээлэл дээр үндэслэн дараах дүгнэлтийг хийжээ.

Хүмүүс хоёрдогч хэлийг 18 хүртэлх насандаа хамгийн сайн сурдаг бол түүнээс хойш чадвар нь огцом буурдаг. Харин тухайн хэлийг төгс эзэмшихийн тулд 10 наснаас өмнө сурч эхэлсэн байх шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Гадаад хэл сурах чадвар 18 наснаас хойш огцом буурдаг нь гурван том шалтгаантай ажээ.

Үүнд нийгмийн өөрчлөлт, төрөлх хэлний нөлөө болон тархины үйл явцын байнгын өөрчлөлт зэрэг нөлөөлдөг байна.  

Нийгмийн өөрчлөлт гэдгийг юунд хамааруулж авч үзсэн бэ гэвэл ихэнх хүн 18 насандаа сургуулиа төгсөж, их сургууль, коллежид элсэж эсвэл бүтэн цагаар ажилладаг тул хоёрдогч хэлийг сурах боломж, нөхцөл, цаг зав зэрэг нь өмнөх үеийнхээс хомс болдог байна. 

Харин үндсэн хэлний нөлөө гэдэг нь тухайн суралцагчийн эзэмшсэн төрөлх хэл нь хоёрдогч хэлийг сурахад саад болдог байна.

Гурав дахь шалтгаан нь 20 насны эхэн үеэс тархины үйл ажиллагаа өөрчлөгддөг нь зарим талаар хэл сурахад хүндрэл учруулдаг аж. Гэвч энэ нь 20 гарсан хүн гадаад хэл сурах боломжгүй гэсэн үг биш юм.  Харин ихэнх тохиолдолд тухайн улс орны хүмүүсийн хэмжээнд хэлний дүрмийг сурч чаддаггүйг харуулж буй хэрэг юм.

Магадгүй танд гадаад хэлийг хэзээ сурахаас илүү яаж сурах нь чухал байж болох юм. Тэгвэл англи хэлийг орчинд нь сурсан хүмүүс анги танхимд заалгасан хүмүүсээс илүү сурдаг нь тогтоогджээ.

Хэрвээ надаас "Гадаад хэлийг эрт сурч эхлэх үү, эсвэл хожуу ч хамаагүй орчинд нь сурах уу? гэж асуувал би "Орчинд нь сурна" гэж хариулах байсан. Учир нь тухайн орчны уур амьсгал нь хэл сурч эхлэх наснаас илүү чухал нөлөөтэй.

Судалгааны удирдагч Жош Харцхорн

Энэхүү судалгаанаас үзэхэд насны хувьд арван наснаас өмнө гадаад хэл сурч эхлэх нь дүрмийн тал дээр ч тухайн хэлийг төгс эзэмшихэд нөлөөлдөг бол тус хэлээр ярьдаг хүмүүсийн дунд, орчинд нь хэлийг судалбал өндөр үр дүн гардаг байна.

Эх сурвалж: Businessinsider

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419