Автомашингүй өдрийг тохиолдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно
“Автомашингүй өдөр”, “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 19-ний бямба гаригт болно.
Энэ үеэр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.
Хөдөлгөөн хязгаарлагдах эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 32 чиглэлийн 300 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд тавдугаар сарын 19-ний өдрийн 07:00-17:00 цагийн хооронд өөрчлөлт орно.
ӨӨРЧЛӨЛТИЙГ ЗУРГААР ХАРУУЛАВ:
Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.
Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчлэхгүй. Тухайлбал,
- Т:2 "5 шар - Ботаник",
- Т:4 " Ботаник-Вокзал",
- Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн троллейбусууд явахгүй болохыг иргэдэд анхаарууллаа.