Оройн зуушаа зөв сонгоцгооё
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхэд болон насанд хүрэгчид өдөрт 5-6 удаа бага, багаар хооллох зарчмыг баримтлах нь зохистой хэмээн зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, өдөрт үндсэн гурван хоол, завсар хооронд нь 2-3 удаа багавтар зууш хэлбэрээр хооллох нь хоногийн тэнцвэртэй хооллолтын үндэс юм. Оройн хоолны илчлэг 300-400 ккал-аас илүүгүй, хөнгөн, шингэц сайтай байх хэрэгтэй аж.
Оройн үндсэн хоолноос хойш, унтаж амрахаас 1-2 цагийн өмнө ямарваа нэг хөнгөн зууш идэхдээ хэд хэдэн зүйлийг санахад илүүдэхгүй. Эрүүл мэндийн болон хоол тэжээлийн чиглэлээр хийсэн олон судалгааны үр дүнгээс харахад өндөр илчлэг бүхий оройн хоол, зууш нь биеийн жинг нэмэгдүүлдэг нь батлагдсан байна.
Яг унтахын өмнөхөн илчлэг өндөр, энгийн нүүрс усаар баялаг хоол хүнс хэрэглэх нь шөнөдөө ойр ойрхон сэрэх, тайван бус, өнгөц унтах, өглөө нь ядарсан байдалтай босож, тухайн өдрийг эрч хүч, үр дүн муутай өнгөрөөхөд нөлөөлдөг сөрөг талтай. Ингэснээр өдрийн турш цусан дахь сахарын хэмжээ ойр ойрхон хэлбэлзсэний улмаас нэг дор их хэмжээгээр идэхэд хүргэдэг.
Тиймээс оройн зууш сонгохдоо зайлшгүй анхаарал хандуулах нь чухал бөгөөд энэ нь таны эрүүл мэнд, гоо сайхан болоод дараа өдрийн тань эрч хүч, ажлын бүтээмжид шууд нөлөөлнө гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.
Орой хүний хөдөлгөөний идэвх сулардагтай холбоотойгоор хоол хүнсээр авсан илүүдэл илчлэгийг шатаах нөхцөл боломж бага учраас оройн зуушаар аль болох хөнгөн, шингэц сайтай, ердөө 100-150 орчим ккал бүхий илчлэг агуулсан зууш сонгох нь зохимжтой. Ингээд оройн зуушны хамгийн тохиромжтой төрлүүдийг дор зөвлөж байна.
Оройн цагаар идэхэд тохиромжгүй зуушнууд
Ч. Оюун
Анагаах ухааны доктор (PhD)