Фэйсбүүк ганц бие хэрэглэгч нарт зориулсан шинэ үйлчилгээ гаргалаа
Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг дэлхийн сая сая ганц бие хэрэглэгчдийг хооронд нь холбосон "Болзоот тоглоом" хэмээх шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ.
Ингэхдээ эхлээд фэйсбүүк аппликейшний баруун дээд өнцөгт зүрхэн хэлбэртэй дүрс байршуулах бөгөөд үүний дараа тохиргоо хийснээр хэрэглэгчдийн тусгайлсан “болзооны профайл” үүсэх юм байна.
Харин хэрэглэгчдийг хооронд нь холбох программ нь тэдний дундын найзуудын тоо, нийтлэг зүйлс зэрэгт үндэслэн бие биед нь санал болгох гэнэ.
Марк Цукерберг өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Фэйсбүүкийн 200 сая хэрэглэгч өөрсдийгөө ганц бие хэмээн тодорхойлсон нь үүнийг санаачлах сэдэл төрүүлсэн” гэжээ.
Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр хүмүүс илүү их цагийг фэйсбүүкт зарцуулж, мөн залуу хэрэглэгчдийн дунд нэр хүнд нь өснө гэж үзсэн тул ийнхүү эхлүүлэхээр шийдсэн байна.
Фэйсбүүк компани өсөн нэмэгдэж буй онлайн болзооны зах зээлд ийнхүү эхлэлээ тавих нь энэ чиглэлээр тэргүүлэгч бусад компаниудын хувьд том өрсөлдөгч болно хэмээн судлаачид үзжээ.
Баруун дээд өнцөгт байгаа дүрсэн дээр дарснаар болзох үйлчилгээний порталд нэгдэнэ.
"Болзооны профайл"-ыг ашиглахдаа мэдээний талбар (news feed) болон бусад найзууддаа харагдуулахгүй байх боломжтой бөгөөд энэ нь зөвхөн уг үйлчилгээнд хамрагдсан хүмүүст л үзэгдэх юм.
Болзох үйлчилгээний талбарын дээд хэсэг ингэж харагдана.
Доош нь гүйлгэхэд тухайн хэрэглэгчийн оршин суудаг хот болон түүний сонирхолтой холбоотой үйл явдлууд харагдана.
Хэн нэгэнтэй яриа эхлүүлэхдээ "сонирхож байна" товчийг дарна.
"Сонирхож байна" товчийг дарсан бол тухайн хүнийхээ хуудаснаас зураг сонгож, яриа эхлүүлэхдээ ашиглах боломжтой.
Хэрвээ нөгөө хүн нь хариу өгвөл фэйсбүүк мессенжер болон ямар нэг аппликейншд холбогдоогүй тусгай зурвас очих болно.
Тусгай зурвас ингэж харагдана.
- Эх сурвалж: Businessinsider
- Reuters