Усчин аврагч болохоор 30 гаруй алба хаагч бэлтгэлдээ гарчээ
Усчин аврагчдыг бэлтгэх анхан шатны сургалтад нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа аврах анги 105, гал түймэр унтраах аврах ангийн 30 гаруй алба хаагч хамрагдаж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ чиглэлээр алба хаагчдыг мэргэшүүлэн бэлтгэх, дадлагажуулах, бие бялдар, сэтгэлзүйн хөгжлийг дэмжих, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын усан спорт, сургалтын төвд сургалт зохион байгуулж байна.
Уг анхан шатны сургалт энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд дунд шатных нь ирэх наймдугаар сард, ахисан шатны сургалтыг арваннэгдүгээр сард зохион байгуулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.