Оюутолгойг шалгах УИХ-ын ажлын хэсэг нэр төдий ажилласан болоод өнгөрөх үү!
УИХ-ын дарга М.Энхболд захирамж гаргаж “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллана. Гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогджээ.
Мөн ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д танилцуулахыг даалгасан.
Тэгвэл УИХ-ын зарим нэр бүхий гишүүд Оюутолгойг шалгах ажлын хэсэгт сул гишүүд орж байгааг хэлж, хүчийг нь нэмэгдүүлэхийг хүссэн байна.