Э.Бат-Үүл: Цовдолтол нь тэмцэнэ ээ!

2018-04-30, 15:30 Улс төр 4,181 39
Э.Бат-Үүл: Цовдолтол нь тэмцэнэ ээ!

 "Цаазалчихаад шүүдэггүй, шүүчихээд цаазалдаг юм ногоон малгайтнууд аа!" хэмээх миний нийтлэлд өсөрхсөн Батсайхан тун хурдан хариуг нь барьжээ. Тэр хариу бүтээлийг уншигч олондоо толилуулъя.

Миний хүүд оффшорын данс гэдэг нь байгаад түүнд мөнгө байдаг юм бол нэг цент ч дутаалгүй Нируны Батсайхан болон АТОЗ-ын "сахал" Батчулуунд хураалгахсан. Тэгээд зогсохгүй Батсайхан, "сахал" Батчулуун нарын хүсээд байгаа шүүхгүй цаазалдаг "цаазын тавцан"-д сайн дураараа очиж толгой тавьж өгнө өө.

Даанч оффшорын мөнгө гэж байхгүй. Үүнийг Монголын шүүх тогтоосон! 

Гэтэл намайг гутаахын тулд ийм "зурагт хуудас"-ыг Батсайхан, Батчулуун нар мөн ч их тарааж массын тархи угаасан. Үүнийг нь үзсэн, намайг 30 жилийн турш "үхээсэй" гэж залбирсан хөгшин, залуу нүүрээ нуусан лалрууд, коммунистууд ямар их кайф авч "дур тавьдаг" гээч! Дур тавиад зогсохгүй нийгэм даяар тараана.

Уг нь Батсайхан миний хүүгийн найз, "сахал" Батчулуун надтай хамт коммунистуудын эсрэг тэмцэж явсан анд нөхөр. Одоо ч "байсан" л гэж тодотгох болжээ. Батсайхан, Батчулуун нарт миний хүү бид хоёр ямар ч гэм хийгээгүй. Саяхан болтол биднийг араар маань хорлож явааг мэдээ ч үгүй. 

Араас гэтэж хутгалж байгаа шаарнууд ямар чимээ гаргах биш! Цаг нь болохоор гараад ирэх ногоон малгайтнууд хажууд чинь яваа гэдэг маань энэ шүү дээ!

Батсайхан, Батчулуун нар өөрсдөд нь гэм хор хийгээгүй надад өширхөх болсон шалтгааныг би мэдэж байна. 

Тэд Ерөнхийлөгч Баттулгын "гарын парчин", "гарын атозчин" нар юм. Эд, сүүлийн үед Ерөнхийлөгчийн бодлогыг шүүмжилж, эсэргүүцэж байгаад минь надад өширхөөд байгаа юм. Батсайхан "Бат-Үүлийг будаа болгоно" гэж хүртэл "тангараг" тавьсан байдаг.

Би Ерөнхийлөгч Баттулгын Монголыг буцаан "Зөвлөлтийн колони" болгох гэсэн санаархлыг эсэргүүцэж байгаа нь үнэн. Монголын олон тулгуурт гадаад бодлогыг нураах гэж байгааг эсэргүүцэж байгаа нь үнэн. Монголыг ганц тулгууртай улс болгох гэж байгааг эсэргүүцэж байгаа минь үнэн.

Хоёр хөршийнхөө дунд гуравдагч хөрштэй байх ёстой хэмээн 11 оны Үндэсний Эрх Чөлөөний хөдөлгөөний баатрууд 90 оны бидэнд захисан юм. Энэ захиа даалгаврыг 90 оны ардчилсан хувьсгал биелүүлсэн. Би тэр ололтоо л хамгаалж байгаа.

Би эх орноо эргэж нэг улсын хараат орон, хязгаар нутаг болгохыг хүсэхгүй байна. Монгол Улсаа, Ерөнхий сайд нараа харьд аваачин цаазлуулдаг, иргэдээ гадны хатгаасаар хэлмэгдүүлдэг БНМАУ болгохыг тэвчиж чадахгүй. 

Монголоо дэлхийн Монгол болгосон ололтоо алдахыг хүсэхгүй байна. Би улсаа НҮБ-д суудалтай "Тоглоомын Бүгд Найрамдах Улс" эргэж болохыг хармааргүй байна. 

30 настай байхдаа коммунист дарангуйллыг түлхэн унагахыг уриалж ухуулах хуудас нааж явсан намайг айна гэж ногоон малгайтнууд бодож байгаа бол үнэхээр инээдэмтэй байна. Би тэр үед цовдлуулж дуусах тэмцэлд орсноо нэгэнт ухаарсан байсан юм.

Тийм болохоор, намайг цовдолтол чинь 90 оны ололтоо хамгаалан тэмцэх болно ногоон малгайтнууд аа! 

Түүний "Цаазалчихаад шүүдэггүй, шүүчихээд цаазалдаг юм ногоон малгайтнууд аа!" нийтлэлийг хүргэж байна.

Цаазалчихаад шүүдэггүй, шүүчихээд цаазалдаг юм ногоон малгайтнуудаа аа!

Baabar.mn дээр тавьсан миний нийтлэлүүд "нохой шуугиулж" байдаг юм. Хараал зүхлээр дүүрэн коммент хөвөрч өгнө. Тэчъяадсан хэсэг нь "үхээдэх! алаадахъя! цаазлаадах!" гэх зэргээр "бөөлнө" дөө хө.

Бат-Үүл гэхээр "өмдөндөө чацга алддаг" нөхдүүд нүүрээ нуучихаад "гар хангалга" үйлдэж буй нь тэр! Баабар "Чи, тэр хөөрхийсийг зовоож яах гэсэн юм?! Комментоо хаачих" гэж зөвлөдөг юм л даа.

Муусайн комментчдыг Баабар өрөвддөг юм байгаа биз. Харин би тэгэхгүй! 

Надад ингэх хоёр шалтгаан бий. Нэгд, нийтлэлийн маркетингад тустай. Хоёрт, цаг нь болохоор амилаад ирэх ногоон малгайтнуудын сүнс хэчнээн их байгааг, Чингис хааны хэлсэнчлэн хүмүүст "өглөө бүр сануулж байх"-д хэрэгтэй юм.

Би саяхан "Дарангуйлалд бэлдэх заавар" нэртэй нийтлэлдээ ногоон малгайгаа өмсөж ирээд хүчирхийлэх хүн ойр хавиар чинь цөөнгүй байгаа гээд бичээдэхсэн чинь найз нар маань "арай хэтрүүүллээ" хэмээн баалж билээ. Харин ашгүй, Ерөнхийлөгч Баттулга "Цаазалъя!" уриаг трэнд болгон ард олныг хөөргөж, хөөрсөн олон түмэн нь Сайханбилэг, Баяр нарыг "шууд цаазлаад өгөөч!" хэмээн шаардан хийрхэж байгаа нь миний зөв байсныг нотоллоо. 

Боловсролтой найз нар маань, шүүхгүйгээр шууд цаазлахад бэлэн байгаа массыг хараад "Ямар аймаар юм бэ! Ногоон малгайтан болох хүн ийм их байсан юм гэж үү? Бат-Үүл ээ!" гээд нүд нь эргэлдэж байна. Тэд одоо миний мэргэн түргэнийг бишрэх маягтай байгаа.

Ард түмэн маань хашраагүй л байна! 

Ногоон малгайтнууд өнгөрсөн зууны 30-аад онд Бодоо, Данзангаас эхлүүлээд 40000 орчим гэмгүй монголыг шүүхгүйгээр цаазалчихсан юм. Өнөөдөр "нөгөө ертөнцөд одсон" тэднийг Монголын шүүхээр хэлэлцэн гэм буруугүйг нь тогтоогоод цагаатгаж байгаа. 

Цаазалчихаад, дараа нь шүүж байгаа юм шүү дээ! Энэ ажил мөд барагдах янзгүй үргэлжилсээр буй.

Жигтэй тохуутай тэнэглэл, эмгэнэлт түүх!

Хачирхалтай нь, энэхүү тэнэглэл, эмгэнэлийг дахин үйлдэхэд "бэлэн байдал" манай нийгэмд байгаа нь Ерөнхий сайд нарын "Их баривчилгаа"-ны үеэр сая тодорч харагдлаа. Сайханбилэг, Баяр нарыг шүүхгүй буудчихад баярлах ногоон малгайтан онлайнаар дүүрээд ирэв шүү дээ!

Ногоон малгайтан ч яахав төрөлхийн хүчирхийлэгчид. Зандаахүүгийн Энхболд шиг өсөрхөг зуумхай улс. 

Гэтэл тархиа угаалгаж төөрөлдсөн иргэд ямар олон байв аа?!

Аргагүй ч юм уу! Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Сайханбилэг, Баяр нарыг "Рио Тинтотой нийлээд Монголыг идээд сүйдэлчихлээ" гэдэг пиарыг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулаад өргөн цар хүрээтэй түгээсэн шүү дээ!

Энэ үйл ажиллагааг Монголын талаас хариуцсан хүн нь пиарчдын дунд "орос школтой Нирун" хэмээн алдаршсан Батсайхан гэгч бөлгөө. Батсайханы ажлын үр дүн захиалагчийнх нь бодсоноос ч давж буусан буй заа. 

Оюутолгойн гэрээний учир начрыг огт мэдэхгүй иргэд хүртэл золгүй Ерөнхий сайд нарыг аль хэдийнэ "цаазлах"-аар яллачихаж. 30 эргэм насны, аманцар байрын хоёр залуу бүсгүй "Сайханбилэг, Баяр нарыг үг дуугүй цаазлах хэрэгтэй!" хэмээн олон нийтийн газар цуурахад сонсож суусан хүмүүс дэмжиж байхыг би харлаа.

Тархи угааж чадна гэж энэ шүү дээ! 

30-аад оны монголчууд ингэж л тархиа угаалгасан нь 90 он хүрч байж илчлэгдсэн. Ардчиллын буянаар, хөөрхий Бодоо, Данзан зэрэг төрийн олон зүтгэлтэн нь ардын дайсан биш, харин ч жинхэнэ эх орончид байсныг анх мэдэцгээсэн, бид.

Батсайхан мэргэжилдээ сайн байх. Ийм чадварыг нүгэлт хэрэгт ашиглаж байгаа нь л харамсмаар. Муу юмандаа сайн гэж энэ.

Сайтар хийгдсэн пиарын уршгаар олон түмэн Сайханбилэг, Баяр нарыг хэдийнээ яллачихсанжээ. Тэгээд манай хуулийн байгууллагууд, олон түмний санаа бодолд нийцүүлэх гэхдээ хуулийг илтэд зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй бололтой.

Журамт иргэний ёсоор хуулийн байгууллагын үйл ажиллагаанд элдэв саад учруулалгүй хамтран ажиллаж байхад барьж хорьдог нь юу вэ? Гэрчийн мэдүүлэг авна гэж дуудаад сэжигтнээр татан хорино гэдэг чинь хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны наад захын зарчмыг зөрчсөн хэрэг бус уу? Гэрч, сэжигтэн гэдэг нь хуулиар хатуу зааглагдсан, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогчид гэдгийг хуулийг хэрэглэх мэргэжлийн үүрэг хүлээсэн прокурорууд мэдэхгүй байлаа гэж үү? Политик (бодлого)-ийг хэзээ байтлаа гэмт хэрэг хэмээн үздэг болсон юм бэ? УИХ, Ерөнхий сайдын ажлыг нэгд нэгэнгүй хянан удирдаж мэдэж байдаг Үндсэн хуультай гэдгийг мэдэхгүй баймааргүйсэн? Засгийн газар танхимын зарчмаар асуудлаа шийддэг хуультай шүү дээ? Энэ мэт олон асуулт байна.

Пиардуулсан олон түмний таалалд нийцүүлэхдээ хууль зөрчсөн прокурор, шүүх бантахдаа тайлбар хэлэхчээ аядаж л байна. Гэхдээ тайлбар бүр нь өмгөөлөгчийн үндэслэлд унах аж.

Би өөрийн туршлагаас, хуулийн үг үсэг, заалтуудыг зөрчин явагдаж байгаа мөрдөн шалгах үйлдэл бүр цаанаасаа захиалгатай болохыг сайн мэднэ. Тийм учраас би "хорих бол хуулийн дагуу хорь, яллах бол хуулийн дагуу ялла, буудах бол хуулийн дагуу бууд" хэмээн мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс хуулийг нэхдэг юм. Дахин дахин нотлон хэлэхэд хууль зөрчсөн мөрдөн байцаалт бүр захиалгатай байдаг юм шүү!

Монголын түүхэнд тохиосон "Их баривчилгаа" болгон гаднаас захиалгатай байсныг түүх гэрчилнэ. Жишээ нь: Бодоо, Данзан нарыг баривчилж, шүүхгүй цаазалсан хэрэг Коминтерний захиалга байлаа.

Сайханбилэг, Баяр нарыг баривчилсан нь бас гадны ээлжит захиалга! Оюутолгойг булааж авах зорилготой захиалга!

Сайханбилэг, Баяр нарыг Оюутолгойн гэрээг хууль зөрчиж байгуулсан гэдгээр буруутгаж яллана. Тэгээд Рио Тинтотой байгуулсан гэрээг цуцална. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Монгол Улс маш их хэмжээний өр төлбөрт унана. Тэгээд зогсохгүй Монгол Улс өөрөө өөртөө эдийн хориг тавьсан хэрэг болно. Грек шиг дампуурна. Монголыг аврах Европын Холбоо шиг холбоо байхгүй.

Тэр үед аргаа барсан монголчуудаас, мөнөөх захиалагч ирээд өөрийн үнийг тулгаж Оюутолгойг авах болно. Энэ ажилд Загджав мэтийн "бандит"-ууд зуучлах магадлалтай даг.

90 оноос өмнөх сүүлийн 300 орчим жилд Монголын ихэс дээдэс, улстөрчид гадны захиалга, захиа даалгавараар нэг нь нөгөөгөө егүүтгэж, устгаж, хэлмэгдүүлж иржээ.

Энэ гунигт түүх, ардчиллын ачаар дуусгавар болох шиг болсон. Гэтэл, гэрийн үүдээр хөөгөөд гаргасан мөнөөх муу ёр; шуналтай, урвалттай, аймтгай, зуумтгай улстөрчдийн гайгаар тооноор маань эргээд ороод ирлээ шүү дээ! Хүний муу мунхаг улстөрчид нь яасан барагддаггүй юм бэ?

Монгол ч гай хөө рүүгээ ч алхлаа даа! Алсдаа сайн цаг ирэх ахул нэгэнт "цаазалчихсан" гэмгүй хүмүүсээ араас нь шүүх хэрэг дахиад гарах нь ээ!

 

Э.Бат-Үүл

12
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,053

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419