Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулахгүй бол АН У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тараана гэв

2018-04-30, 15:06 Улс төр 3,366 22
Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулахгүй бол АН  У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тараана гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.04.30/ ээлжит хуралдаанаа хийж  үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.

 

Сэтгүүлчдэд гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудлаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулахыг шаардав

            Нэр бүхий есөн сэтгүүлчийг тагнасан, чагнасан тухай асуудал нийгмийн сүлжээнд цацагдаж, уг асуудлаар Хууль зүйн сайд  өөрийн байр сууриаг өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн. Нийслэлийн прокурорын газраас ч мөн  энэ сарын 26-ны өдөр нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны тухай хууль, тогтоомжийг зөрчиж, сэтгүүлч болоод хувь хүний нууцад халдсан асуудлыг ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорыг газарт ирүүлсэн гэж мэдээлсэн. Тиймээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д Тусгай хяналтын дэд хороо нь хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийн хэрэгжүүлэх эрхтэй, 24.3.1-д Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийн биелэлт, Улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг эрхэлнэ гэж хуульчилсан байдаг. Иймд дээрх асуудал хувь хүний нууц болон тагнаж, чагнах гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй тул Тусгай хяналтын дэд хороог нэн яаралтай хуралдуулж, уг асуудлыг хэлэлцүүлэх талаар албан шаардлагыг  тус хорооны даргад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хүргүүлэхээр болов. Прокурорын газраас албан ёсны мэдээлэл хийж байгаа нь сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудал нотлогдож байгаа хэрэг. Тиймээс энэ асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэх шаардлагатай гэж УИХ дахь Ардчилсан намын гишүүд үзлээ.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин шаардлага хүргүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн даваа гаригт /2018.04.23/ Ерөнхий сайдад Засгийн газрын нэр бүхий хоёр гишүүнтэй  хариуцлага тооцуулах тухай шаардах бичгийг хүргүүлсэн. Шаардах бичиг хүргүүлсний маргааш Сангийн сайд дахин Төсвийн хууль 6.2.5 дахь заалтыг зөрчиж, байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлсэн. Улмаар төсвийн тодотгол хийх асуудлыг үгүйсгэж байгаа учраас  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин шаардлага хүргүүлж байна. Учир нь биднийг шаардлага тавьснаас хойш дахин хуулийн зөрчил үүсч байгааг сануулж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай буюу тавдугаар сарын 14-ний дотор  УИХ-д өргөн барихыг шаардаж байгаа. Монгол Улсад хууль үйлчлэх ёстой. Хууль үйлчлэхдээ хэн нэгэнд их, бага гэх ойлголт байхгүй. Хуулийг 11 удаа зөрчөөд байгаа үйлдлээ засаж, залруулах шаардлагатай.

 

Д.Эрдэнэбат: Хоёр сайдынхаа асуудлыг шийдэж чадахгүй бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлага тавихад бэлэн 

            Мэдээллийн дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

- Ерөнхий сайд хоёр сайддаа хариуцлага тооцож чадахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэж ойлгож болох уу?

- Бид анхны шаардлагадаа дараагийн алхмыг хийнэ гэдгээ мэдэгдсэн. Ер нь хоёр сайдынхаа асуудлыг шийдэж чадахгүй бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлага тавихад бэлэн байна.

 

- Сэтгүүлчийг тагнаж, чагнасан асуудлаар илүү тодорхой мэдээлэл байна уу?

- Яг ямар асуудлаар сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэдгийг прокуророос хянаад, тогтоох байх. Гэхдээ Хууль зүйн сайд нь энэ асуудлыг "мэдэхгүй" гэж хариулт өгсөн байсан. Гэтэл хууль хяналтын байгууллага нь энэ хэргийг шалгаад, яллагдагчаар татах тухай прокурорын байгууллагад мэдэгдсэн нь хууль хяналтын байгууллагуудын үл ойлголцлыг илэрхийлж байна гэж ойлгогдож байна. Хууль зүйн сайд нь мэдэхгүй байхад, цагдаагийн, тагнуулын байгууллагууд нь мөрдөн шалгаж байгаа нь асуудалтай байгаа юм. Хэрвээ сэтгүүлчдийг тагнаж, чагнаж байгаа нь нотлогдвол Монгол Улсад хууль хэрэгжилт ямар байгаа, сэтгүүлчдийн үгээ хэлэх эрх чөлөө асуудал үндсэндээ үгүйсгэгдэх болно. Тиймээс Хууль зүйн сайд нь тодорхой хариулт өгөхөөс зайлсхийж байна гэж харж байгаа.

 

- Хүүхдийн мөнгө олгох тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. Бүлгийн зүгээс аль хуулийн төслийг дэмжиж байгаа вэ?

- Ерөнхийлөгчийн өргөн барьсан, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох тухай хуулийг төслийг Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөлтэй  хамтарч хэлэлцэхээр боллоо. Үүнийг бид зөв гэж үзэж байгаа. Хүүхдүүдийг зорилтод бүлэгт оруулна, оруулахгүй гэх асуудал нь буруу. Хүүхдүүд нийтээрээ л зорилтод бүлэгт хамаарах бидний ирээдүй. Гишүүд л ойлголцож чадвал бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох эдийн засгийн  боломж бүрэн бий.

Хууль зөрчиж буй сайдууддаа хариуцлага тооцохыг Ерөнхиий сайд У.Хүрэлсүхээс дахин шаардлаа

0
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,053

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419