4 сарын 30 зурхай: Үс засуулахад тохиромжгүй

2018-04-30, 08:10 Зурхай 1,501 0
4 сарын 30 зурхай: Үс засуулахад тохиромжгүй

Дорнын зурхай

Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 16. Сумъяа гараг. Хонгорцог одтой, гурван хөх мэнгэтэй, хар луу өдөр. Барилдлага - үхэх, шүтэн барилдлага - сэрэхүй, суудал - гал.

Өдрийн наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Хэрэв гэрээ байгуул гэж дарамт үзүүлээгүй л бол гэрээ хийхгүй байхыг хичээ. Мөрөөдөл дурсамж тань холилдож, бодит байдлыг үнэлэх чадвар тань буурна. Хэн нэгний алдсан харуусал таныг удаан зовоож нойр ч хүргэхгүй шаналах бөгөөд энэ бүхнийг даван туулахын тулд эмчид очиж, бусдаас туслалцаа хүс. Сэтгэл зүйч дээр очсоноор хүний амьдралын жам ёсны талаарх ойлголт авч зовлон тань нимгэрэх болно. Амьдралаа сэтгэл хангалуун болгохын тулд тогтсон хэв маягаа өөрчилж, өчүүхэн зүйлээс ч баяр баясгаланг олж авч сур.

ҮХЭР (4/20-5/20)

Ажил дээр гарах өөрчлөлтүүд таны зоригийг сорих болно. Олон арга хэмжээ таны найдсан шиг дурсгалтай болж өнгөрөхгүй байсан ч түүнд оролцох нь ирээдүйд ашиг тус авчирна. Итгэл хүлээлгэсэн багийнхандаа бүрэн эрх олго. Өнөөдөр аюулгүй байдал нэн тэргүүнд хамгийн чухал. Хэт их урам зоригоосоо болоод тэнэг бас аюултай зүйл хийх гэж оролдсоны хэрэггүй. Хэрэв боломжтой бол хувийн чухал уулзалт болзоог хойшлуул. Мөн төлөвлөгдсөн байсан арга хэмжээнүүдийг ч дахин хянан шалга.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Эд хөрөнгөө анхаар. Өнөөдөр муу мэдээнээс болж та зовж шаналан эрч хүчээ алдана. Жижиг зүйлд их хүч гаргахаас зайлсхий. Хоол хүнсэндээ сэрэмжтэй бай. Эмийн бус аргаар шим тэжээлтэй витаминлаг хоол хүнс идэж, бие болон оюун санаагаа эмчил. Ямар нэгэн хүчтэй эм буцаад хор болно. Мэдэхгүй зүйлс авахаас болгоомжил, үгүй бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Энэ өдөр биеэ зөв авч явбал та хэвийн байж чадна. Өөрийн санаагаа ил тодоор бусдад хэлвэл таныг буруугаар ойлгоно. Иймд хүнд үнэнийг нь хэлж сайн болох гэсний хэрэггүй.

МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Тайван бус байдал таны зан харилцаанд зонхилсоор байна. Нуугдмал байгаа дарамт стрессээ суллах бүтээлч арга замыг хайхыг хичээ. Сэтгэл санаагаа тайвшруулахын бясалгал хийвэл тустай. Та үр дүнг нь мэдрэхэд тийм ч их хугацаа зарцуулахгүй. Өнөөдөр хамтарч ажиллахдаа буулт их цаг. Олон нийттэй холбоотой ямар ч асуудал үр дүнтэй байна. Сонирхлын дагуу суух арга хэмжээнд хүмүүсээс талархал хүлээж авах болно.

АРСЛАН (7/23-8/22)   

Дур зоргоороо авирлах нь сайхан байх боловч үдээс хойш гамшиг авчирна. Санхүүгийнхээ бодит байдалд хяналт тавь. Сэтгэл зүйн хувьд ямар нэг таагүй нөлөө үзүүлэхээр байвал түүнийг хязгаарлах нь зүйтэй. Өөрийн хил заагаа сайн мэдэрч, хэрэгтэй үед үгүй гэж хэлж сур. Гэхдээ хүч хэрэглэх бус харин чин үнэнчээр хэлэх хэрэгтэй. Хэрвээ та ухаантай хүн бол ирээдүйг зөвөөр харж чадна. Сонголтоо өөрөө хийж сурах хэрэгтэй байна.

ОХИН (8/23-9/22)

Хэт их хүч чармайлт гаргаснаараа асуудалд орох болно. Өнөөдөр бүхий л зүйлс тогтворгүй байх болно. Та бүхий л итгэл найдваруудаа нэг зүйл дээр төвлөрүүлсний хэрэггүй. Гэхдээ хэцүү үед тус болох зүйлийг хадгалан үлдээрэй. Та болон таны хамтрагчийн дунд мөнгөний зарлагаас болон хэрүүл маргаан үүсч магадгүй. Хэрвээ та хайрт руугаа залгана гэж амласан бол заавал залгаарай. Хэдий танд түүний шүүмжлэн хэлэх зүйл таалагдахгүй ч гэлээ амлалт бол амлалт гэдгийг сана.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Зөн билгээ хурцал. Хэр их ярина төдий чинээгээр сонсох нь танд амжилтыг алдалгүй барьж авахад тусална. Хэрвээ та өвчтэй найздаа туславал түүний нөхцөл байдал дээрдэж эхэлнэ. Заримдаа сүүлчийн мөчид гаргасан төлөвлөөгөө хөгжилтэй байдаг тиймээс найз нараа хамтдаа нийлэх гэж дууд. Хэрэв үнэхээр асуудлыг шийдэхийг хүсч байвал мэргэжлийн зөвлөгөө ав. Ингэснээрээ бие биенийгээ илүү их ойлгож харилцаагаа авч үлдэж чадна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сэтгэл хөдлөлийн илрэл хүчтэй байгаа тул нэг их зүйл бодохгүй байхыг хичээгээрэй. Урдаа таарсан бүх зүйлийг зоримог туулж чадвал та орлогоо нэмэгдүүлж чадна. Аливааг муу талаас нь бодож байх хэрэгтэй ч хүсэл мөрөөдлөө байнга гэрэлтүүлж харж байх хэрэгтэй. Та хэдий их ачаалалтай ажиллах ч тэр хэмжээгээр ололт амжилтанд хүрэх болно. Өөрийгөө үнэлж урамшуулахаас гадна өөрчлөлт шинэчлэлийг инээд баясал дүүрэн угтаж ав. Хайртыгаа оройн зоогонд урьж гэнэтийн бэлэг барь. Хоёр биеэ гэсэн хүсэл тэмүүлэл та хоёрын дунд бадамлан асна.

НУМ (11/22-12/21)

Хэрэв танд маш том зорилго байдаг бол энэ нь таныг зөв шийдвэр гаргаж, зөв алхам хийхэд туслах болно. Бизнес болон таатай байдал хоёрын хооронд зааг байдаг гэдгийг сана. Ямар нэг томоохон арга хэмжээг цуцлах боломжгүй байгаа бол ядаж л хэт их мөнгө зарлагадахгүй байх тал дээр анхаар. Хүмүүст зөвлөгөө өгөхдөө болгоомжтой бай. Найзтайгаа чин сэтгэлээсээ ярилц. Өчүүхэн жижиг асуудлаас болж хэт сүржигнэх хэрэггүй.

МАТАР (12/22-1/19)

Ярихын өмнө сайн бодох хэрэгтэй. Тэгж байж гэнэтийн маргаанаас зайлсхийж чадна. Ачааллын түвшин харьцангуй өндөр байгаа учир үл ойлголцох асуудал гарч мэднэ. Машин барьж байхдаа сэрэмжтэй байгаарай. Замын ачаалал таныг уур бухимдалд оруулна. Өнөөдөр төлөвлөгөө гаргах хэрэггүй. Сүүлд нь сэтгэлээр унахын л нэмэр.

ХУМХ (1/20-2/18)

Ажлын хамтрагчаасаа болж ажил дээр дарамттай байдал үүсэх бөгөөд бусдыг шүүмжлэхээсээ өмнө эхлээд өөрийнхөө хийж буй ажилдаа анхаарлаа хандуул. Өнөөдөр ямар нэг асуудалд тайван хандаж цаашид юуг яаж хийх талаар эргэцүүлэн бод. Олон зүйлд сатааралгүй ганц л зүйлд анхаарлаа хандуулж ажиллавал илүү үр дүнтэй байх болно. Ямар нэг таагүй үйл явдал тохиолдож магадгүй. Хэрэв хэн нэгэнд сайхан үг хэлж чадахгүй байвал заавал хэлэх гэж хүчилсний хэрэггүй. Та өнөөдөр нөхөрлөлөө хадгалж үлдэж чадна. Сэтгэл хөдлөлөө хянаж, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэхээс сэргийл.

ЗАГАС (2/19-3/20)

Та маш завгүй байсан ч сайн хооллож, сайтар нойр авч, унтаж амрах нь чухал. Та ажил хэргийн хурал цуглаанд оролцох үедээ хэлж, ярьж буй зүйлээ сайтар хяна. Эс бөгөөс таны ажил бүтэлгүйтэхийн хажуугаар хэн нэгнийг гомдоож болзошгүй байна. Танд улс төр нийгмийн салбарт орох шаардлага гарна. Мөн аль үйл ажиллагаанд оролцохоо сонгох их хэцүү байна. Хаашаа явж байгаагаа мэдвэл хөгжилтэй цаг ирэх болно.

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419