Э.Анар: Цахим мөнгөний журмаар криптовалютыг зохицуулахгүй

Э.Анар: Цахим мөнгөний журмаар криптовалютыг зохицуулахгүй

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай Цахим мөнгөний журам батлагдсантай холбогдуулан дараах тодруулгыг авлаа.

 

Цахим мөнгөний журмаар юуг зохицуулах вэ?

- Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг өнгөрсөн онд Монголбанкнаас санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, энэ оны эхнээс мөрдөж эхэлсэн. Энэ хуульд Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг цахим мөнгө гэж тодорхойлсон байдаг. Мөн цахим мөнгө нь ямар шинжүүдтэй байх талаар тодорхой заасан. Тодруулбал, мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагдсан, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, цахим мөнгө гаргагч, түүний харилцагчаас бусад гуравдагч этгээд төлбөрт хүлээн зөвшөөрсөн, цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөнд, мөнгөн хөрөнгө нь цахим мөнгөнд чөлөөтэй хөрвөх, цахим мөнгө нь зээлийн эх үүсвэр болохгүй, нэг цахим мөнгө нь нэг төгрөгтэй тэнцүү байх гэсэн шинжүүдийг нэгэн зэрэг агуулна гэж тус хуулинд заасан байдаг. Эндээс онцлох шинж бол цахим мөнгө нь түүнийг гаргаж байгаа этгээд, түүний хэрэглэгч хоёроос гадна гурав дахь этгээд буюу ямар нэгэн дэлгүүр, үйлчилгээний газар энэ цахим мөнгийг хүлээн зөвшөөрч, төлбөрт хүлээн авч байх ёстой гэсэн үг. Мөнгөн хөрөнгөөр баталгаажсан байна гэдэгт гаргасан нэг цахим мөнгөний цаана нэг төгрөгийн баталгаа хөрөнгө банкинд байршина гэсэн үг. Мөн цахим мөнгө нь төгрөгт нэгийг харьцах нэг зарчмаар буюу нэг төгрөг нь нэг цахим мөнгө болж байх ёстой, энэ хөрвүүлэлтэнд ямар нэг ханшийн зөрүү байж болохгүй гэж заасан байгаа.

 

Тэгвэл хэн цахим мөнгөн гаргах эрхтэй вэ?

- Монголбанкнаас зөвшөөрөл авсан хуулийн этгээд нь дээр дурьдсан шинжийг агуулсан цахим мөнгийг гаргаж, Монгол Улсын төлбөр тооцоонд чөлөөтэй ашиглаж болно. Зөвшөөрөл олгох үйл явц болон эрх зүйн нарийн зохицуулалтыг ойлгомжтой болгох зорилгоор Монголбанкнаас “Цахим мөнгөний журам”-ыг саяхан баталж, 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх гэж байна. Журмыг бүрэн эхээр нь Монголбанкны албан ёсны цахим хуудас болох mongolbank.mn д байрлуулсан байгаа.

 

Цахим мөнгөний үйлчилгээ гэж чухам юуг хэлж байна, тодруулбал?

- Цахим мөнгөний үйлчилгээнд бараа ажил үйлчилгээний төлбөр төлөх, цахим мөнгийг нэг хэрэглэгчээс нөгөөд шилжүүлэх, мөнгөн хөрөнгийг цахим мөнгөнд хөрвүүлэх, буцаан хөрвүүлэх, дансны үлдэгдэл шалгах, хуулга авах гэсэн үндсэн үйлдлүүд багтана. Мөн цахим мөнгөний үйлчилгээ эрхэлж байгаа этгээд эдгээр бүх үйлчилгээг өөрийн гэрээт төлөөлөгчөөр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх боломжтой юм. Ингэснээр цахим мөнгөний үйлчилгээ үзүүлэхийн тулд заавал салбар, нэгж байгуулж өндөр зардал гаргахгүй, үйлчилгээг олон нийтэд хүргэхэд хялбар болох юм.

 

Цахим мөнгө гаргахын тулд зөвшөөрлийг яаж авах тухай зөвлөнө үү?

- Цахим мөнгөний үйлчилгээ нь зөвхөн банкаар хязгаарлагдахгүй, бүх төрлийн хуулийн этгээд энэ үйлчилгээг эрхлэхээр зөвшөөрөл авах боломжтой. Иймд цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлагыг нэлээн өндөр байхаар журамд тусгасан. Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгч, гэрээт төлөөлөгч, цахим мөнгийг төлбөрт хүлээн авах үйлчилгээний байгууллагатай байгуулах гэрээнд заавал тусгах заалтуудыг журамд тодорхой тусгасан. Энэ нь цахим мөнгөний хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилготой. Цахим мөнгө нь өдөр тутмын, жижиглэнгийн гүйлгээ, худалдан авалтанд зориулсан төлбөрийн хэрэгсэл байх юм. Жишээлбэл, ТҮЦ-нээс ундаа авах, дэлгүүр ороод хүнсээ цуглуулах зорилгоор цахим мөнгийг ашиглахаас биш цахилгаан бараа авах, бизнесийн зорилгоор гэх мэт өндөр дүнтэй төлбөр тооцоонд ашиглахгүй. Хэрэглэгч цахим мөнгө ашиглан хийх нэг удаагийн гүйлгээний дээд хязгаарыг 1 сая, нэг өдөрт хийх гүйлгээний дээд хязгаарыг 3 сая төгрөг байхаар зохицуулсан. Энэ харьцангуй бага боловч цаанаа цахим мөнгөнөөс үүсэх эрсдэлийг бага байлгах зорилготой. Хэрэв зах зээлийн шаардлага гарвал эдгээр хязгаарыг өөрчилж, хөдөлгөх боломжтой л доо.

 

Цахим мөнгөний журмын өөр бусад онцлогын талаар тайлбарлана уу ?

- Цахим мөнгөний үйл ажиллагааг энэ журмаар зохицуулахад хэд хэдэн онцлог зүйлс бий. Нэгдүгээрт, баталгааны данс гэдэг ойлголтыг тодорхойлсон. Цахим мөнгөний үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь өөрийн зах зээлд гаргасан нийт цахим мөнгөтэй тэнцүү хэмжээний мөнгөн хөрөнгийг баталгаа болгон энэ дансанд байршуулахаар заасан байгаа. Өөрөөр хэлбэл зах зээлд 1 сая цахим мөнгө гарвал, үүний баталгаа болох 1 сая төгрөг нь баталгааны дансанд 100% байрших ёстой гэсэн үг. Ингэж цахим мөнгөний баталгааг зуун хувь гаргуулсанаар эцсийн хэрэглэгчийг цахим мөнгөний үйлчилгээнд үүсэх аливаа эрсдэлээс бүрэн хамгаалах юм. Дараагийн онцлог зохицуулалт бол бүртгэлгүй хэрэглэгч гэсэн ойлголтыг тодорхойлсон. Ингэснээр аливаа хэрэглэгч нь цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч дээр биеэр ирж гэрээ байгуулах шаардлагагүйгээр цахим мөнгөний үйлчилгээг авч болно. Үүний үр дүнд цахим мөнгөний үйлчилгээг олон нийтэд түргэн шуурхай, хялбар хүргэх боломж бүрдэнэ.  Банкны салбараас хол, алслагдмал газарт оршин суудаг иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр цахим мөнгөний тусламжтайгаар санхүүгийн үйлчилгээг хүргэж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа гэсэн үг л дээ.

 

Манайх биткойн зэрэг криптовалютыг хуулиар зөвшөөрөөгүй байгаа шүү дээ. Харин иргэдийн зүгээс Цахим мөнгөний журам батлагдлаа гэхээр манай улсад криптовалютыг зөвшөөрлөө гэж ойлгоод байх шиг байна?

- Сүүлийн үед олон нийтийн сонирхлыг их татаж байгаа биткойн зэрэг криптовалютууд нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлсон цахим мөнгөний шинжүүдийг хангадаггүй. Криптовалют нь мөнгөн хөрөнгөөр баталгааждаггүй, төгрөгт чөлөөтэй хөрвөдөггүй, төгрөгтэй ижил нэгжтэй биш, төвлөрсөн хяналт байхгүй. Тийм болохоор бүх төрлийн криптовалютууд нь цахим мөнгө биш. Энэ хоёр нь тусдаа ойлголт тул Цахим мөнгөний журмаар криптовалютуудыг зохицуулахгүй. Тийм ч учраас Монголбакнаас криптовалютын талаар хоёр ч удаа бас Санхүүгийн зохицуулах хорооноос ч мөн мэдэгдэл гаргаж байсан удаатай. Энэ мэдэгдлээр бид криптовалют нь эрсдэлтэй, хянаж зохицуулах байгууллага байдаггүй учраас хөрөнгө оруулалт хийх, ашиглаж байгаад мөнгөө алдсан, залилуулсан тохиолдолд буцаан олох ямар ч боломж байхгүй тул болгоомжтой байхыг иргэдэд сануулсан. Түүнчлэн  криптовалют нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглаж болох албан ёсны төлбөрийн хэрэгсэн биш болохыг зарласан. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний төлбөрийг зөвхөн төгрөгөөр хийнэ. Бараа, ажил, үйлчилгээний үнийг зөвхөн төгрөгөөр илэрхийлнэ гэж заасан байгаа. Нэг ёсондоо, дэлгүүрээс бараа худалдаж аваад түүний төлбөрт нь биткойн өгч болохгүй, хуулиар хориотой гэсэн үг. Одоогоор криптовалютыг зохицуулах тогтолцоо олон улсад хараахан бий болоогүй, хүлээлтийн байдалтай байна. Энд онцлон хэлэхэд криптовалютад ашиглагддаг блокчайн технологийг хориглоогүй, блокчайн технологийг ашиглах, хөгжүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд дээр дурдсан цахим мөнгө нь блокчайн технологид суурилсан байж ч болно.

 

Иргэд цахим мөнгө гэхээр криптовалют гэж төсөөлж байх шиг байна. Финтек, төлбөрийн систем гэдэг талаар тайлбарлаж өгнө үү?

- Санхүүгийн технологи буюу Финтек гэдэг бол санхүүгийн үйлчилгээнд техник технологийг ашигласнаар шинэ төрлийн үйлчилгээ бий болгох эсвэл одоо байгаа үйлчилгээг амар, хялбар, түргэн, шуурхай болгоод зогсохгүй түүнээс гарах зардлыг бууруулснаар үйлчилгээний шимтгэл, хураамжийг багасгах зорилготой маш өргөн ойлголт байдаг. Харин төлбөрийн систем гэдэг нь оролцогч хооронд мөнгөн хөрөнгийн шилжүүлэг хийх, түүнтэй холбогдсон журам, дүрэм, техник технологи, програм хангамж, төлбөрийн хэрэгсэл зэрэг цогц бүтцийг хэлдэг.

Ярилцсанд баярлалаа.

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419