УИХ, Засгийн газар VS Ерөнхийлөгч, 49 хувь гэсэн тэмцэл хаа хүрэх бол

УИХ, Засгийн газар VS Ерөнхийлөгч, 49 хувь гэсэн тэмцэл хаа хүрэх бол

С.Баяр, Ц.Элбэгдоржийн МАНАН хэмээх нэг үеэс арай гэж салаад одоо нэг амрах нь гэтэл тийм биш байжээ.

МАН, АН-аараа талцан дахин үзэлцэж эхэллээ. Энэ тэмцэл нэг бол шинэ МАНАН үүсгэж стандарт бус төртэй болгоно. Нөгөө бол Монгол Улсад өөрчлөлт шинэчлэлийн том эхлэлийг тавьж шударга төртэй болно.

Одоогоор УИХ, Засгийн газрын талд Авлигатай тэмцэх газар байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн талд шүүх, тагнуул бий.

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Авлигатай тэмцэх газрыг өөрийн болгохоор зорьж байгаа бөгөөд ингэхийн тулд даргыг нь солиход л болно. Харин М.Энхболд өөрийнх нь хүн удирдаж буй АТГ-ыг ямар ч үнээр хамаагүй авч үлдэхээр хичээж, арга буюу С.Баяр тэргүүтэй АН-ын голдуу хүмүүсийг “баривчлууллаа”. Ямар ч байсан АТГ анх удаа маш сайн ажиллаж байна. Х.Баттулгын мэдэлд очоод ингэж сайн ажиллана гэсэн баталгаа байхгүй. Магадгүй С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг гаргаж, батлан даалтаар гаргаад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон Б.Гарамгайбаатар шиг дээрх нөхдүүдийн хэргийг нь хаавал яах уу?

Нөгөө талд Ардчилсан намын голдуу хүмүүс баривчлагдаад байгаа байдлыг зогсоох гэсэндээ юу Б.Гарамгайбаатар, “фортуна” Н.Батбаяр нарын хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ асуудал дээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Улаан цайм хэрэг шүү дээ. Шүүх, прокурорыг шударга болгохыг Х.Баттулгаас шаардая” гэж мэдэгдсэн юм.

 Үүнээс гадна Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалын хэргийг дараад өнгөрч байгаад бухимдалтай байгаагаа Т.Аюурсайхан гишүүн илэрхийлж, Ерөнхийлөгч Х.Баттулгыг энэ асуудал дээр анхаарлаа хандуулж, шударгаар шийдэж өгөхийг хүссэн юм.

Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “залгамжлагч” шиг Худалдаа хөгжлийн банк, Монголбанк, Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувийн багц хэргийг хамгаалж байна.

Энэ том хэрэгт нэвтрэх нэг гол гогцоо нь Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал бөгөөд түүнийг улаан цайм хаацайлж, дээрх хэргийг Ерөнхийлөгч биеэрээ хааж байна.

Ерөнхийлөгчийн хаацайлж буй хэргийн тухайд:

“Худалдаа хөгжлийн банк “угшилтай” Н.Золжаргал нь Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хууль бусаар их хэмжээний мөнгө хэвлэсэн, Монголбанкны эрх үүргийг зөрчиж арилжааны банкинд зээл олгосон, уг зээлийн мөнгийг Худалдаа хөгжлийн банк Эрдэнэтийн 49 хувийг худалдан авахдаа ашигласан гэх хэрэг яригдаж байгаа. Мөн Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Н.Мөнхбат нарын захиран зарцуулсан Хөгжлийн банкны хөрөнгө буюу бондын мөнгөтэй холбоотой ноцтой хэргүүд бий” гэгддэг.

Энэ завсар МАН-д бас М.Энхболд, У.Хүрэлсүх гэсэн хоёр том хүчний хооронд тэмцэл өрнөж байгаа бөгөөд АН болон Ерөнхийлөгч энэ тэмцлийг өдөөж, өөрт ашигтайгаар эргүүлэхийг оролдож байна.

Хэрвээ МАН доторхи амбицаа дарж чадахгүй эсрэг хүчний явуулгаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагавал 2020 онд олонхи болж чадахгүй нь ойлгомжтой. Үүнийгээ ч мэдэж байгаа нь зарим улстөрчдийн үйлдлээс харагдаж байна.

Ардчилсан намын зүгээс Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж хоёрыг “сугалж” байгаад У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагахаар зорьж байна. Мэдээж У.Хүрэлсүхийн Засгийн газар унавал 2020 онд АН-д маш том боломж нээгдэнэ.  

Тиймдээ ч УИХ дахь Ардчилсан намын 9 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахад бэлэн байгаа. Гэвч хүч хүрэхгүй учраас МАН-ын 65 гишүүнээс Засгийн газрыг унагахад турхирсаар... Ингэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар унавал та нар сайд, дарга болно ш дээ хэмээн ухуулж буй.

Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газраас “сугалах” боломжтой ганц хүн нь Ч.Хүрэлбаатар болоод байна. Түүний хувьд Хотгор шанагын уурхайг гаднынханд зарсан гэх асуудалд холбогддог. Ч.Хүрэлбаатар дээр нэмэгдэж орж ирж байгаа хүн нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж. Яхир улстөрч Ц.Нямдорж Эрдэнэтийн асуудлаар их ярьсан учир 49 хувийнхны хорслыг хүргэсэн. Яг л Эрдэнэтийн асуудалд хатуу байр суурьтай байгаагаасаа болж Эрдэнэтийн 49 хувийнхны “аазгайг хөдөлгөсөн” Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд шиг дайралтад өртөөд байна. Санаж байгаа бол Ш.Раднаасэдийн талаар хар бараан мэдээлэл зөндөө явж УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах гээд чадалгүй намжсан шүү дээ.

Одоо Ерөнхийлөгч Х.Баттулгатай ясны таардаггүй Ц.Нямдоржийг арай эрчимтэйгээр “олзлох ажиллагаа” явагдаж байна. Сэтгүүлч эмэгтэйг тагнасан, чагнасан гэх хэрэгт Ц.Нямдорж холбогдлоо.

Тагнуулсан хүн нь Л.Мөнхбаясгалан гэх бөгөөд Б.Хурцын ярьснаар С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг 3 удаа тараасан Ц.Нямдоржтой холбоотой “цензургүй сурвалжлага” хийх гэснээс нь үүдэлтэй гэнэ.

Саяхан Цензургүй багийнхан Увсад очиж Хотгор шанагын уурхайтай холбоотой сурвалжлага бэлтгэсэн бөгөөд Ч.Хүрэлбаатарын “сүнсийг нь дуудсан” энэ сурвалжлага ирэх даваа гаригийн орой олон нийтэд цацагдахаар төлөвлөгдсөн.

Ерөөсөө У.Хүрэлсүхийн Засгийн газраас “сугалах” гэж оролдож буй хоёр сайдын талаар захиалгатай гэмээр зүйл явж байна.  

Ц.Нямдорж сайдын хувьд ч ихэд сандарч байгаа нь харагдана лээ. Баргын юманд барьц алддаггүй мань сайд С.Зоригийн хэрэг дээр нэлээдгүй тэвдэж байгаагаа үг үйлдлээрээ илэрхийлсэн.

Ц.Нямдоржийн хувьд С.Зоригийн хэрэгт шалгуулах хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь асуудлыг, хэргийг улстөрийн зорилгоор бус эрүүлээр шалгаж шийдэхгүй бол эцэст нь энэ хэдэн жирийн иргэд л хохирч үлдэх гээд байна. Үүнээс хэн ч хожихгүй гагцхүү аль нэг улстөрийн хүчин, түүнийг тойрсон "хувалз", "бизнесийн бүлэглэл" л хожно.

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419