Хүний эрх шударга ёс...
Хүний эрх шударга ёс гэдэг нь заавал тэр байгалийн баялагийг хэдхэн хүн цөлмөх, авилга хээл хахуулиар хөрөнгөжих, оффшордох зэрэг өнөөгийн нийгэм дэхь гэмт хэргийн шинжтэй асуудал гэхээсээ илүү бидний хамар дор өдөр тутам гарч байдаг төр засгийн бодлого шийдвэрүүд иргэдийн язгуур эрх ашигт хэрхэн нийцэж байгааг соргогоор олж харан асуудал дэвшүүлэх, мөн бидний өдөр тутмын үйлдэл үг яриа маань бусдын эрх ашгийг хөндөж байгаа эсэхэд алхам тутамдаа дүгнэлт хийх явдал юм.
Тухайлбал, энэтхэг арабуудын дэргэд үхэр гахайн мах идэж, Элбэгээ Бат-үүл зэрэг ардчилалын арслангуудын дэргэд коммунизмын онолоор сайрхах нь тэдгээр хүмүүсийн итгэл үнэмшил эвлэлдэн нэгдэх эрхэнд тодорхой хэмжээгээр халдаж л байна гэсэн үг. Хүний өөрийн орлого зарлага ор хөнжил нас намын талаар ч асууж хэлэх нь хэн нэгнийг эмзэглүүлж эрхэнд нь халдах асуудал гэдгийг та бас санаарай.
Иргэдийн язгуур эрх ашиг буюу тэдний амь нас эрүүл мэнд хууль журмаар олгогдсон хүний эрх, эрх чөлөө сахин хамгаалагдахыг шударга ёс, зөрчигдөхийг шударга бус явдал гэнэ.
Тухайлбал, ямар ч замын хөдөлгөөний дүрэм журам зөрчөөгүй мөртлөө долоо хоногийн нэг өдөр машин барих эрхээ хасуулж байгаа нь зам барих ёстой газраа зарж үрэн таран хийн ганцхан сая хүнтэй хотыг бөгс эргэх зайгүй болгосон үе үеийн төрийн түшмэдүүдтэй холбоотой болохоос мөрөөрөө яваа энгийн номхон жолооч иргэдэд ямар ч падлий байхгүй. Замын ачааллыг хэдэн жилээр ч тооцоод Энэтхэг Хятад зэрэг арван сая хүнтэй хотод ч бөглөрөл үүсэхээс нь өмнө хэдэн багана хатгаад ч гэсэн хотынхоо дээгүүр ч хамаагүй хэдэн арван км хурдны зам тавиад ч гэсэн дугаарын хязгаарлалтгүйгээр асуудлаа шийдэх нь төрийн үүрэг. /зураг дээр Энэтхэгийн Нагпур хотын дээгүүрх хурдны зам/.
Хүний эрх эрх чөлөө их ярьдаг Баатар мээр маань тухайн үедээ дээрхи шийдвэрийг гаргахдаа шударга бус гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Харин зөв бурууг ялгах мантай зам тавих газраа ч үрэн таран хийсэн доод түшмэдүүд нь доороос нь зүтгүүлэхэд тэр нүдээ аниад баталсан ч иргэд эсэргүүцэж жагсаал цуглаан хийгээгүйд ихэд гайхаа биз. Хэрвээ ийм шийдвэр арав хорин сая хүнтэй хүний эрх хөгжсөн Нью-Йорк, Токио, Парист гаргавал яах бол гэдэг нь ойлгомжтой. Угаасаа бид хүлцэнгүй ард түмэн болохоороо нэгэнт гарсан дугаарын хязгаарлалтын шийдвэрийг сахин хэдэн жил ч сажилж болох ч, хүний эрхээр хэлэмгий зэлэмгий мэдэмхий хэн нэгэн аавын хүү нь нэг л өдөр дотоод гадаадын хүний эрхийн байгууллага шүүхэд хандан зад заргалдан хязгаарлалтай өдрийн
Мөн үүнтэй адил, хүний эрх гэдгийг заавал тэр хүчирхийлэлд өртөх, хилс хэрэгт хэлмэгдэх гэх мэт гэмт хэргийн шинжтэй том утгаар нь ойлгохоос гадна, энэ нь энгийн юм шиг мөртлөө тэр болгон хүнд ажиглагддаггүй маш нарийн асуудал юм. Тухайлбал, өдөржингөө зав зайгүй хүнд хүчир ажилд нухлагдан орой гэртээ ирээд хоол ундаа амар тайван зооглон үр хүүхдүүдтэйгээ аз жаргал баяр баясгалантай цэнхэр дэлгэцээ чагнан алжаалаа тайлах тэр сайхан эзэн/эзэгтэй хүний эрхээ эдлэх цаг мөчид зурагтаар нэг нөхөр чухал царай гарган нүд ам нь эргэлдэн хоолой гүрээ зангиа нь бачууран хэнийг нь ч юм мэдэхгүй учир зүггүй загнаад байгаа юм шиг байдал нь (тэнд байгаа хэн нэг хэнхэгт энд байгаа ямар ч гэм зэмгүй энгийн иргэн ямар загнуулах гэж төрсөн биш) тэрхүү хүний эрхийг алсын зайнаас ч гэсэн ямар нэг хэмжээгээр зөрчиж байгаа гэдгээ ялангуяа манай зарим нэг улс төрч хүмүүс анхаарна бизээ.
Бид ч гэсэн өөрийн хэрэгцээндээ зориулан өнгөтэй өөдтэйхэн машин тэрэг утас хунар авлаа ч гэсэн түүнийгээ заавал бусдад гайхуулж хор шарыг нь хөдөлгөж байх нь та хүний тайван амгалан байх эрхэнд ёс зүй сэтгэл зүйн талаасаа тодорхой хэмжээгээр халдаж байна гэсэн үг. Харин түүний оронд хэн ч тоохгүй 89126807-той дугаараа маажин англи голланд
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт