08:40-12:00 цаг - Дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд багшийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлж буй туршлага, хамтын ажиллагааны талаар санал солилцох "Дээд боловсрол-Багшийн хөгжил" сэдэвт хэлэлцүүлэг болно.
10:00 цаг - Ардчилсан Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй “Бодлого – Зарчим Форум”-ын анхны хэлэлцүүлэг “Үндсэн хуулийн шинэчлэл” сэдвийн хүрээнд хэлэлцэгдэх гэж байна.
11:00 цаг - Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газраас “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяны талаар мэдээлэл хийнэ. 4 дүгээр сарын 30-нд буюу Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдрийг тохиолдуулан уг аяны нээлтийн арга хэмжээг зохион байгуулах юм.
11:00 цаг - “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяны хэвлэлийн бага хурал Монгол Ньюс-д болно.
11:30 цаг - “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгааны багаас хэвлэлийн бага хурал хийнэ.
11:30 цаг - “Д аминдэмийн туршилт хийгээд байна” гэсэн ташаа мэдээлэлд албан ёсны хариу тайлбар хийхээр “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгааны хэрэгжүүлэгч, Харвардын эрдэм шинжилгээ судалгааны нэгж MHI байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлалаа.
13:30-16:00 цаг - "Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтэд хийсэн судалгааны танилцуулга, хэлэлцүүлэгт ирж мэдээ, сурвалжлага бэлтгэхийг байна.