4 сарын 27 зурхай: Үс засуулахад тохиромжгүй

2018-04-27, 07:55 Зурхай 1,407 0
4 сарын 27 зурхай: Үс засуулахад тохиромжгүй

Дорнын зурхай

Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 27. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 12. Сугар гараг. Тугчин одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. Барилдлага - үл тохирох, шүтэн барилдлага - хуран үйлдэхүй, суудал - уул.

Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 19 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Нэгэн хэвийн байдлаа эвдэх нь таны хувьд нэн тэргүүнд тавигдана. Шинэ зүйл сурж мэдэх, шинэ газарт очиж үзэхийг эрмэлзэнэ. Таны гэр бүлийн гишүүд болон хамтрагч нарын хүсэж байгаагаас илүүтэйгээр өөрийн арга барилаар явах нь чухал. Өөрийн гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун бай таны ирээдүйд нөлөөлөх асуудлыг хайртай хүмүүстэйгээ зөвшилц. Энэ цаг мөчид ямар ч эмчилгээ болон зөвлөгөө ашигтай байна.

ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр өөрийн гэр бүл ба хамтрагчдаа дэмжлэг өгөхөд хялбар байна. Та өөрийн дурласан хүндээ өөрийгөө илэрхийлж өөртөө итгэлтэй чөлөөтэй бай. Хүмүүсийн өмнө чөлөөтэй гарч бодож буй зүйлийнхээ талаар ярь. Сарын сүүлчээр ирээдүйнхээ төлөө хөдөлж, бүх зүйлийн ард гарах аз завшаан тохионо. Өөрийн сэтгэлгээний өөрчлөлтөө харуулахыг хүсвэл харьцаагаа өөгүй болго. Сөргөлдөөнтэй байгаа хамтрагчдаа ойрын хугацаанд ойртох алхам хий.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр амарч тайвшрах сайхан шалтгаан бий. Эрч хүч багасаж ганцаараа байхыг илүү хүчтэй хүснэ. Боломжтой бол сэтгэлээр унагаж мэдэх нөхцөл байдалтай хүмүүсээс хол бай. Оддын нөлөөгөөр сэтгэл хөдлөл мэдрэмтгий байдлаа сайн барь. Мөн сэтгэлийн хөөрөл тань ихсэх төлөвтэй байна. Сэтгэлийн түгшүүр уураа итгэж болохоор хэн нэгэнтэй хувцаалцаж сэтгэлээ нээ. Тодорхой бус эсвэл сандаргаж мэдэх асуудлыг орхиод шууд унтах нь танд чухал. Оддын нөлөө хэвийн болтол ямар нэгэн шийдвэр гаргахаа хойшлуулах нь хамгийн зөв дүгнэлт юм.

МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр хийж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж сэтгэлээсээ хийхээс гадна өөрийгөө сурч боловсролдоо анхаар. Хэрэв хэн нэгэнд мөнгө төлөхийг хүсэхгүй байгаа бол үнэгүй хичээлийг нэтээс олж болох юм. Өөрийн гэсэн зөвлөгчтэй бай. Энэ нь танд юу хийх болон хүсэж буй зүйлийг тань хэлэх болно. Төлөвлөгөөнд тань гэнэтийн өөрчлөлт орж эвгүй байдалд хүрч таныг гайхшруулж мэднэ. Хэрвээ та гэнэт болсон энэ зүйлд сандрах юм бол хугацаа л алдана. Цаг алдалгүй хариу арга хэмжээ авахдаа бэлдэж эхэл.

АРСЛАН (7/23-8/22)   

Эрэгтэй найз юмуу хамтрагч тань таны нийгмийн байр сууринд атаархаж араар тань явуулга хийж болзошгүй. Хэрэв танд нуугаад байх зүйл байхгүй бол түүнийг тоох хэрэггүй. Хэдий хэцүү байх боловч өөрийн бодлоо зөв ч бай буруу ч бай хамгаалж үлдэх хэрэгтэй. Өнөөдөр худлаа хэлэхгүй байж, өөрийн эрч хүчээ сэлбэж авахыг хичээ. Өөрийгөө сэргээхийн тулд массаж хийлгэхэд ч гэмгүй .Биеийн тамирын клубт бүртгүүлж, эрүүл мэнд бие галбираа хамгаалах талаар мэдлэгээ сайжруул. Кофе уухын оронд зөөлөн ундаа уухыг эрхэмлэ.

ОХИН (8/23-9/22)

Амьдралынхаа хэв маягийг сайжруулах урт хугацааны зорилгод тань тохирох өөрчлөлтийг хийх талаар бодоорой. Зохих хүнд нь зохих ажлыг нь өг. Бүх зүйлийг ганцаараа хийх гэсний хэрэггүй.Та өөрийнхөө цагийг ажил дээрээ ч гэсэн хөгжөөнтэй байлгавал та бүхнийг зохицуулж чадна. Онигоо ярих зэргээр стрессээ багасга. Онигоо ярих нь бага зэрэг хэцүү санагдах ч таны эргэн тойрны хүмүүсийг уурлуулахгүй. Өөрийн сэтгэлийн зовнил уур уцаараа гэм буруугүй гэр бүлийн гишүүддээ болон таны уур хорслыг хүргээгүй өөр бусдад бүү гарга.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Чөлөөт цагаа эрүүл мэнддээ зарцуул. Яг одоо хоолны дэглэм барьж дасгал хөдөлгөөн хийж эхэл. Та агуулах чөлөөлөх худалдаанаас ихээхэн хэмжээний худалдаа хийнэ. Эрүүл хоол хүнсний дэлгүүр ногоон хоолны газруудыг олж оч. Зовоож буй өвчин зовиур өвдөлт нь залхмаар байх бөгөөд уламжлалт эмчилгээ тус болохгүй учир анагаах эмчилгээ хийлгэх нь дээр. Аюулгүй байдал хамгийн чухал учир эрүүл мэндээ хамгаал. Хэрвээ болвол та дүнсгэр ачаалал ихтэй байгаа ажлаасаа татгалзах завгүй амьдралаасаа холдож дотоод сэтгэлдээ анхаарлаа хандуул.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажлаа дуусгах шаардлагаар сүүлчийн хугацаатай уралдах нь таны авьяас чадвар, хүч чадлыг ихээхэн сорино. Зарим талаар та амжуулах хугацаа байхад хойш тавьсандаа харамсана. Гэхдээ та бүгдийг нь өнөөдөр даван гарч чадна. Хосуудын маргаан хүндхэн нөхцөл байдлыг үүсгэж мэдэх тул өршөөл уучлалыг урьтал болгоорой. Нууц амрагийн явдал нэлээд томоохон асуудал үүсгэх болно. Хэрвээ та өмнөх дурлалаа одоо хүртэл мартаагүй байгаа бол хуучин амрагтайгаа харилцаагаа сэргээхийг оролдох болно.

НУМ (11/22-12/21)

Та үүрэг хариуцлагадаа бүх анхаарлаа төвлөрүүлнэ. Үүний дараа эрх чөлөөг та ханатлаа мэдрэх болно. Хүрээлэн байгаа хүмүүсээ дүгнэх гэж байгаа бол хязгаарлагдмал байдлаас хол байхыг сануулъя. Ажилдаа хэт их улайран зүтгэснээс та ганцаардалд орох вий. Үр бүтээл их байх тусам та сэтгэл ханамж ихтэй байх болно. Танд таарч тохирохгүй хэн нэгэнд та татагдаж өөрийгөө ангал руу түлхэнэ. Тиймээс оюун санаагаа цэгцлэх нь хамгийн чухал. Оройдоо алжаалаа тайлж сэтгэлээ тайвшруулах арга зам бодож олоорой. Гадуур салхинд жаахан алхсан ч болно.

МАТАР (12/22-1/19)

Яг одоо зугаалгаар явж байгалийн сайханд амрахад хамгийн тохирох үе юм. Бизнесийн хэлэлцээ урьдчилан тооцоолоогүй хүчин зүйлээс болж саатах хэдий ч бууж өгч болохгүй. Ямар асуудал байгааг судалснаар дахин шинэ боломж гарч ирэх болно. Та юу ч болж байсан найдаж хүлээх хэрэгтэй. Танд туслах хэн нэгэн гарч ирж магадгүй. Ямар нэг таагүй асуудал гарсан ч өөртөө цаг гаргаж аль болох тайван байхыг хичээ.

ХУМХ (1/20-2/18)

Хүч чадалтай байна. Хэрэв та нэгэн хэвийн байдлаас залхаж буй бол өнөөдөр их сонирхолтой өдөр байх болно. Хүссэн хүсээгүй маш олон үйл явдал болж таны уйтгар багасна. Санхүүгийн хувьд тогтвортой байх, өмч хөрөнгө эзэмшин шинээр эхлэхэд таатай өдөр ба та магадгүй яарч сандран хэд хэдэн хэцүү шийдвэр гаргахад хүрнэ. Романтик харьцаанд эрч хүчээр дүүрэн байх ба дотносох хүсэл нэмэгдэнэ. Зарим хүмүүс одоогоор ганц бие байгаа нь тэдний давуу тал бөгөөд бусадтай танилцан уулз. Дур хүсэл таны хайрын амьдралыг эргүүлж авчирна.

ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр аятай тухтай байдлыг бий болго. Өөртөө заавал ч үгүй цаг гарга. Хичнээн уйтгартай байсан ч гэсэн дотоод сэтгэлтэйгээ холбоо тогтоох цөөхөн хормыг өөртөө зарцуул. Энэ нь ирээдүйд хэрэг болно. Санхүүтэй холбоотой санаа зовоосон асуудлууд харилцаанд гарч магадгүй. Бусадтай ажил хэргийн харилцаатай байгаа бол тэд нарын юу бодож байгааг асуух боломжийг хайгаарай. Таниас нууж байж магадгүй бөгөөд сонирхол төсөөлөл тань тэднийг нээлттэй байлгаж ашигтай шийдвэр гаргахад нөлөөлнө. Зээлийн картныхаа зарцуулалтанд хяналт тавих хэрэгтэй.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419